Орос, Францын ерөнхийлөгч нарын боловсруулсан “Медведев-Саркози” нэр зүүх болсон гүрж-өмнөд Осетийн хямарлыг зохицуулах зарчмыг амьдралд хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг Орос улс шаардаж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд оросын төлөөлөгчдийн өргөн барьсан тогтоолын шинэ төсөл үүнд чиглэжээ. Төсөл урьд өмнө хэлэлцэж байсан төслөөс хавьгүй дээр улс төрийн хүсэл сонирхолоос ангид, жинтэй болсон хэмээн НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркины үзэж байна. «Халдан түрэмгийлэгчийн үйлдлийг цагаатгах бус бодитой шалгуурыг удирдлага болгохыг бүгдэд уриалж байна. Орос, Францын ерөнхийлөгч нарын боловсруулсан Москвагийн төлөвлөгөөг сайшаахад Зөвлөл анхаарлаа хандуулна гэж найдаж байна. Москвагийн төлөвлөгөөнөөс хэсгийг тасдаж аваад улс төрийн суртал ухуулгад тайлбарлах нь үр ашиггүй юм. Энэ шалтгааны улмаас Гүржийн талаарх францын урьд танилцуулсан төслийг сайшаагаагүй билээ. “Медведев-Саркозийн” төлөвлөгөөний 6 зүйлээс ердөө хоёрыг уг төсөлд тусгасан байна. Оросын цэргийг гүржийн нутаг дэвсгэрээс нэн даруй гаргах, тохиролцсон ёсоор бол гүржийн цэрэг хуарандаа буцсаны дараа оросын цэрэг гүржийн нутгаас гарах ёстой юм. Төлөвлөгөөнд дурдсан зарчмын бусад асуудлыг бараг хөндөөгүй байна. Хүч үл хэрэглэх, байлдааны ажиллагааг эцэслэн зогсоох, хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй хүртэх, Өмнөд Осет, Абхазийн ирээдүйн статус, аюулгүй байдлыг хангах арга замыг хэлэлцэнэ. Гүржийн талаар тогтоолын шинэ төслийг хэлэлцэх тодорхой хугацааг товлоогүй байна. Оросын дипломатчид ажил нэгт нөхөд ямар хариу үйлдэл хийхийг хүлээж байна. Өмөнд Осетийн эргэн тойрны байдлыг зохицуулах үйл явц одоо хожигдож байгааг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ойлгох хэрэгтэй гэж Виталий Чуркин тэмдэглэж байна. “Медведев-Саркози” төлөвлөгөөнд мөргөлдөөний тэмцэлдэгч талууд Гүрж, Абхаз, Өмнөд Осет гарын үсэг зурсан байгаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>