8-р сарын 19-нд  Бээжинд чөлөөт бөхийн тэмцээн эхэлж, эхний өдөр Оросын шигшээ багийн медаль 2-оор нэмэгдэв. Мавлет Батиров 60 кг жинд алтан медаль, Бесик Кудухов 55 кг жинд хүрэл медаль хүртлээ. Оросын чөлөөт бхийн тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн сонгодог бөхийн тамирчдаас дутахгүй амжилт гаргах бодолтой байна. Хөгжөөн дэмжигчид чөлөөт бөхийн тамирчдад илүү их найдвар тавьж байна. Оросын бөхчүүд дэлхийд хамгийн хүчтэй нь, тиймээс энэ ангилалаа батлах бодолтой гэж Оросын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Мелик Тедеев ярьж байна. «Өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бид долоон алтаас 6 алтыг хүртсэн болохоор энд ихээхэн горьдлоготой ирсэн». Алтан медаль хүртэж, эхний горьдлого батлагдлаа. 60 кг жингийн оросын тамирчин Мавлет Батиров шувтаргын халз тулаанд Украины бөх Василий Федорышинийг ялсан юм. Батиров олимпийн наадмаас хоёр дахь алтан медаль хүртлээ. Тэрээр 4 жилийн өмнө Афинд болсон олимпийн наадамд 55 кг жинд барилдаж, алтан медаль хүртсэн юм. Чөлөөт бөхийн тамирчид алтан медаль авна хэмээн найдсан болохоор Бээжингийн олимпийн наадамд хамгийн хөнгөн жинд буюу 55 кг жинд хүрэл медаль хүртсэн оросын тамирчин Бесик Кудухов сэтгэл дундуур байна. Европ, дэлхийн аварга, 22 настай Кудухов гуравдугаар байрын төлөө барилдаж дуусаад танхимаас гүйн гарчээ. Би хүрэл медаль авна гэж бодоогүй, шагнал гардуулсны дараа ч, надад баярлах сэтгэл төрөөгүй. Хүрэл медалиа гэртээ хаа нэг газар далд хийгээд, дараагийн олимпт бэлдэнэ” гэж Бесик Кудухов ярьж байна. Оросын нэрд гарсан тамирчин, 74 кг жинд барилдах Бувайсар Сайтиев олимпийн наадмаас алтан медаль горилж байна. Дэлхийн зургаан удаагийн аварга тэрбээр хагас шигшээд 5:0 оноогоор болгарын бөх Кирилл Терзиевыг ялсан байна. Атлант, Афины олимпийн наадмын аваргатай Узбекистаны бөх Сослан Тигиев шувтаргад барилдана. Маргааш хөтөлбөрийн төгсгөлийн өдөр гурван медаль авна. Бөхчүүддээ амжилт хүсье.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>