Лариса Ильченко задгай усны сэлэлтээр алтан медаль хүртсэнээр Орос улс багийн дүнгээр Хятад, АНУ, Их Британийн дараа 4-р байрт орж байна. Өнөөдөр манай тамирчид алтан медаль хүртэснээр манай шигшээ баг багийн нийт дүнгээр зургаагаас дөрвдүгээр байрт орлоо. Тэгэхлээр сүүлийн 5 хоногт алтан медалийн тоогоор, багийн албан бус дүнгээр шилдэг гурван байрын төлөө Их Британийн тамирчидтай өрсөлдөнө. Энэ үзүүлэлтээр Хятад, АНУ гарцаагүй нэг, хоёрдугаар байрт орно. Олимпийн наадмыг зохион байгуулагч улс наадмын түүхэнд анх удаа энэ дүнгээр эхний байрт орно. АНУ-ын шигшээ баг алтан медалийн тоогоор анх удаа хоёрдугаар байрт орно. Бээжингийн олимпийн наадмын шуугианы нэг нь энэ юм. Спортын тоймчид үүнийг хэдийн “азийн” хэмээн нэрлэх болжээ. Япон, Өмнөд, Хойд Солонгос зэрэг азийн спортын манлай гүрэн, мөн төв Азийн хэд хэдэн орны тамирчид Бээжингийн олимпийн наадамд медалийн чанар, тоогоо ахиуллаа. Монгол Улсын шигшээ багийн тамирчид алт, мөнгө хоёр медаль хүртсэн нь тус улсад олимпийн хөдөлгөөн үүссэнээс хойшх хамгийн өндөр амжилт билээ. Орос улсын шигшээ багийн тамирчид Бээжингийн олимпийн наадмаас авсан медалийнхаа тоогоор Афины олимпийн наадамд гаргасан амжилтаа давтаж чадахгүй. Харин спортын төрлийн хөтөлбөрөөр тус улс дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн теннис, хөнгөн атлетик юм. Өндрийн харайлтаар олимпийн аварга болсон Андрей Сильнов мягмар гаригт оросын шигшээ багт дөрөв дэх алтан медалийг авчирсан юм. Оросын тамирчид 3000 метрийн саадтай гүйлт, тулгууртай харайлтад дэлхийн дээд амжилт тогтоосонд их урамшсан гэж тэрээр гараанд орсны дараа хэлсэн юм. «Би оролдлого бүрт бэлтгэж, алдаа гаргахгүйг хичээж байсан. Тиймээс ийм өндөрт амархан харайж байгаа мэт хажуунаас харагдаж байсан байж магадгүй. Олимпийн наадамд тэр тусмаа Бээжингийн олимпийн наадамд түрүүлэхэд үнэхээр хүнд байлаа». Спортын харайлтын төрөлд Андрей Сильнов түрүүлснийг олон хүн наадмын шуугиан гэж үзэж байгаа бол Афины олимпийн наадмын аварга чөлөөт бөхийн тамирчин Мавлет Батиров ялна гэдэгт олон хүн итгэлтэй байлаа. Олимпийн наадамд ялах амаргүй гэдэгт тэрээр Андрей Сильновтай санал нэг байна: «Шувтаргад барилдсан өрсөлдөгчөө олон улсын янз бүрийн тэмцээн уралдаанд гурван ч удаа ялж байсан. Шувтаргын халз барилдаанаас их эмээж байсан. Ялалт зүгээр ч нэг олддогүй учраас шувтаргад тэмцэхээс аргагүй». Чөлөөт бөхийн дэлхийн аварга 7 бөх алт авахаар Бээжинд ирсэн байлаа. Уран сэлэлт, уран гимнастикийн охид ч ялгаагүй алт авах бодолтой байна. Тэд Оросын шигшээ баг багийн албан бус дүнгээр гуравдугаар байрт орох эсэх хувь заяаг шийднэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>