Энэ салбарт 1 сая гаруй хүн ажиллаж байна. 2007 онд аялал жуулчлалаас 833 тэрбум рубль /36 тэрбум доллар/ орлого олов. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн улсын өөр нэг байгууллага байгуулсан нь Орос улсын эдийн засагт энэ салбар ямар ач холбогдолтой болохыг харуулж байна. Өнөө үед төр засаг аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа хэмээн Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын асуудал эрхэлсэн яамны сайд аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн бодлогыг боловсруулах асуудал хариуцсан шинэ Газрын дарга Надежда Назина үүнд итгэлтэй байна. «Орос улс аялал жуулчлалын салбарт их анхаарал хандуулж байна. Манай улс аялал жуулчлалын гүрэн болох нь гарцаагүй. Гадаадад Оросын дүр төрхийг бүрдүүлэх, манайхаас юу харж болох, юу үзэж, хаана амарч болохыг гадаадынханд үзүүлэх шаардлагатай юм». Үндэстний цөөнх болон хөдөөтэй хослуулсан экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь төрийн тэргүүн зэргийн зорилтын нэг юм. Экологийн аялал жуулчлалын объект болж болох оросын байгалийн таван нутаг дэвсгэр ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан тухай тэр санууллаа. Тухайлбал Байгал нуур, Камчаткийн галт уул, баруун Кавказ, “Алтайн алтан уул”, “Комийн бүгд найрамдах улсын онгон ой” зэрэг юм. “Жуулчдад чанартай үйлчлэх тусам Орос улсад амрах хүсэлтэй дотоод, гадаадын иргэд олон байна” гэж Надежда Назина хэлэв. «Хэдэн жилийн өмнө зочид буудлыг ангилснаар нааштай үр дүн гарсан. Одоогоор 400 зочид буудал тодорхой одтой болж, үйлчилгээний чанарт шууд нөлөөлсөн. Өнгөрсөн жил наран шарлагын газар, уулын цанын амралтын газрыг ангилсан. Харамсалтай нь одоогоор Геленжик болон Анап дахь 4 наран шарлагын газрыг ангилсан. Сочи, Туапсаас өргөдөл ирсэн байгаа. Уулын цанын амралтын газрын тухайд Татарстан, Краснодарын хязгаараас өргөдөл ирсэн байгаа». Спорт, Аялал жуулчлалын яамны шинэ газар энэ оны төгсгөлд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийг боловсруулах ёстой. ОХУ-ын аялал жуулчлалын салбарыг сурталчилан ухуулах нь тус газрын гол зорилтын нэг юм. Одоо Сангийн яамтай хамтран Орос улсын аялал жуулчлалын боломжийг үзүүлэх тусгай хэсэг телевизийн сувагт бий болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>