Өмнөд Осетид болсон хямарлын дараа Орос улсыг ДХБ-д элсүүлэх үйл явцыг зогсоохоор заналхийлсэнд Москва эмээхгүй байна. Орос улсыг тус байгууллагад элсүүлэх бодолгүй байгааг Орос улс хэдийн ойлгосон. Орос улс ДХБ-ын гишүүн болоход хараахан бэлэн биш байна хэмээн америкийн удирдагчийн хийсэн мэдэгдлийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ийнхүү тайлбарласан юм. Орос улстай өнөө хир хоёр талын гэрээ байгуулаагүй Гүрж улс, мөн ДХБ-д гишүүнээр элсээд оросын нефть, хийн хоолойд хүртэх бодолтой байгаа Украин улстай АНУ нэгдэж магадгүй юм. “Орос улс ДХБ-д элсэхэд ойрхон байна хэмээн хэлэх аргагүй. Тус улс тодорхой зам туулах ёстой” хэмээн АНУ-ын Худалдааны сайд мэдэгдсэн нь АНУ ДХБ-д Орос улсыг элсүүлэх талаар байр сууриа эргэнэ харна гэсэн шууд дохио юм. Карлос Гутьерресийн энэ мэдэгдэл Өмнөд Осеттэй ямар ч хамаагүй гэж хэлж байгаа ч, үйл явдлын явцыг анхааралтай ажиглаж байгаа олонх шинжээч эдийн засгийн хүчин зүйлийн улмаас ийм мэдэгдэл хийгээгүй гэдэгт итгэлтэй байна. Орос улс дэлхийн улс төр, эдийн засгийн амьдралд байр сууриа алдаж магадгүй хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш мэдэгдсэний дараа тэрээр ийнхүү хэлсэн билээ. Орос, АНУ 2006 онд гарын үсэг зурсан ДХБ-ын асуудлаар хоёр талын тохиролцоог эргэн харахыг АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Барак Обама, Жон Маккейн нар уриалсан юм. ДХБ-д элсэх асуудалд улс төрийн хүчин зүйл байхгүй байна гэж Оросын улс төрийн шинжлэх ухааны холбооны дарга Владимир Петровский үзэж байна. «Орос улс ДХБ-д элсэх хангалттай хүнд үйл явц улс төрийн хүчин зүйлийн улмаас сунжирч байгаа энэ үед Орос улс тус байгууллагад элсэх бүх түүх янз бүрийн үйл явдлаар баяжиж байна. Энэ нь ямагт эдийн засагтай шууд хамаатай байдаггүй». Одоогийн нөхцөлд Орос улс ДХБ-д элсэх шаардлагатай юу гэсэн асуултыг шинжээчид тавьж байна. Эдийн засгаа идэвхтэй төрөлжүүлж, эрчим хүчний нөөцийн томоохон нийлүүлэгч хэвээр байгаа энэ тохиолдолд, тэртээ тэргүй сайхан ирээдүй байхад ДХБ-д элсэх тухайд азнаж болно гэж “Капитал” компанийн зах зээлийн судалгааны газрын дарга Скотт Семет хэлсэн юм. «Урт хугацаанд Орос улс маш ирээдүйтэй харагдаж байна. Богино хугацаанд нефть, бусад түүхий эдийн үнэ унана. Гэхдээ жилийн дараа, таван жилийн дараа өснө. Тэгэхлээр оросын хөрөнгө үнэд орно». Америкийн удирдагч ийм мэдэгдэл хийсний дүнд Орос улс үндэсний эдийн засгаа хөгжүүлэхэд илүү анхаарал хандуулна гэсэн үг болно. Орос улс хүчирхэг улс хэмээн Скотт Семет тэмдэглэв. Орос улс 1998 онд хүнд үеийг туулсан ч, Орос улс 2002 онд хамгийн ирээдүйтэй хөгжиж байгаа зах зээлтэй орны нэг болсон юм. Орос улсын хувьд ДХБ бус ШХАБ, Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллага илүү ашигтай байж болох юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>