Энэ удаа Орос улс хүлээн зөвшөөрөхөөр саналыг Францын тал тавьсан юм. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин оросын байр суурийн талаар тайлбар хийж байна. «Ерөнхийлөгч Д.Медведев, Францын ерөнхийлөгч Саркози нарын боловсруулж, 8-р сарын 12-нд тунхагласан хямарлыг зохицуулах зургаан зарчмыг хавсаргасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төслийг бид өнөө хүртэл францын ажил нэгт нөхөдтэйгээ Нью-Йоркт тайван, арга барилтай боловсрлуулж байлаа. Гэв гэнэт өнөөдөр францын ажил нэгт нөхөд маань товч тогтоолын төсөл танилцуулах тушаал авсан тухайгаа бидэнд дуулгасан. Хэсэг хугацааны дараа бидэнд төслийг үзүүлсэн. Мэдээж хэрэг Аюулгүйн Зөвлөлийг өөр тийш нь залж, улс төрийн үйл явцыг хөгжүүлэх, хямарлын бүсийн байдлыг хэвийн болгоход тусыг эс олох төсөл байсан». Орос, Францын ерөнхийлөгч нарын боловсруулсан төлөвлгөөний зургаан зүйлээс францын төлөөлөгчдийн санал болгосон баримт бичигт ердөө хоёр нь үлдсэн байсан. Энэ хоёр зүйлийг ерөнхий агуулгаас тасдан авч, өөрсдийнхөөрөө тайлбарлаж байв. Оросын цэргийг гүржийн нутгаас нэн даруй гаргахад онцгой ач холбогдол өгсөн юм. Гүржийн цэргийг байсан газарт нь буцаах ёстой гэсэн асуудлыг нэгэн зэрэг тавьж байна. “Медведев-Саркози” төлөвлөгөөнд энэ байдлыг өөрөөр тайлбарласан байгаа. Гүржийн цэрэг байнга байрладаг тухайлбал казармдаа буцах ёстой хэмээн заасан байдаг. Үүний дараа оросын цэрэг хямрал эхлэхээс өмнө байсан шугамдаа буцах юм. Францын төлөөлөгчдийн тогтоолын төсөлд логик хамаарал алдагдсан байсан. Гүрж Өмнөд Осетийн ард түмнийг хоморголон устгаж, халдан түрэмгийлсэн, Гүржийг хэн зэвсэглэсэн, Гүрж, Өмнөд Осети сөргөлдөгч талууд хүч үл хэрэглэх тухай хуулиар үүрэг хүлээх гэрээ байгуулах оросын саналд хэн хориг тавьсан тухай огт дурдаагүй байсан. Ямар санаатай ийм заль гаргаж байгааг төвөггүй ойлгож болно. Дайн дэгдээсэн Гүржийг цагаатгах, зуучлагчийн хувиар оролцож байгаа Орос улсыг бараг хямарлын оролцогч мэт харуулах гэсэн оролдлого юм. Америкийн димпломат төлөөлөгчид санаатай ийм арга хэмжээ авч байна. Францын төлөөлөгчид америкчүүдийн үгэнд орсонд харамсах л үлдлээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>