Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 8-р сарын 19-нд Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр гадаадын болон оросын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдэгдэв. Орос улсын Гадаад хэргийн сайдын мэдэгдсэнээр НАТО-ийн Зөвлөлийн хурлыг бүрэн хяналтандаа авахыг оролдсон АНУ Гүржийн хүний эрх, ардчиллыг бодитой бус үнэлж байна. Сүүлийн жилүүдэд жинхэнэ ардчилал байгаагүй гэх олон баримт, мөн Гүрж үүргээ бүдүүлгээр зөрчиж байгаа талаар Европын Зөвлөлийн илтгэл гараагүй мэт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Оросын үйл ажиллагаа Гүржийн ардчиллыг нураахад чиглэсэн гэж мэдэгдлээ хэмээн Сергей Лавров тэмдэглэв. Умард Атлантын эвслийн баримт бичигт хэн халдсан, Гүржийг хэн зэвсэглэсэн, энэ бүс нутагт хүч хэрэглэхгүй байх тухай гэрээг Гүрж улстай байгуулах саналд хэн хориг тавьсан талаар ганц ч үг дурдсангүй. «НАТО халдан түрэмгийлэгчийг хохирогч болгохыг оролдож, гэмт хэрэгт унасан дэглэмийг аврахыг оролдож, Гүржийн өнөөгийн удирдагчийг зэвсэглэх бодлого барьж байна. Зэвсэглэсэн халдан түрэмгийлэгчийн үйлдэл юунд хүргэдэгийг бид мэднэ. Гүрж батлан хамгаалах зорилгоор бус нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг асуудлыг хүчээр шийдвэрлэхийн тулд зэвсэг худалдан авч байна. Бухарестад болсон дээд хэмжээний уулзалтаар НАТО-д гишүүнээр элсүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Гүржид танилцуулсан бол ийм хэрэг гарахгүй байсан гэх мэдэгдэл сонсдосон нь үнэхээр гайхалтай. Гүржийн удирдлага үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байсан бол Цхинвали хотыг илүү үр нөлөөтэй бөмбөгдөх байсан гэж дээрх санааг хэлж байгаа хүмүүс үзэж байгаа бололтой» гэж Сергей Лавров хэлэв. Орос улсын Гадаад хэргийн сайд мэдэгдэлдээ НАТО-ийн Зөвлөлийн өнөөдрийн хуралдааны дүнгээр Гүрж, Өмнөд Осет, Абхазийн хямарлыг Гүрж, Оросын хоорондын хямрал болгон үзүүлэхийг оролдлоо. Хараат бус Гүржийн анхны ерөнхийлөгч Звиад Гамсахурди “Гүрж хүнд зориулсан Гүрж улс” бодлогоо зарлан тунхагласны дараа болсон үйл явдлын бүх гинж, баримт, түүх зэргийг үл ойшоож байна. Энэ бодлогыг зарласнаас хойш тэрээр өмнөд Осет, Абхазийн автономит эрхийг өөрчлөн халдан түрэмгийлэх үйлдлээ эхэлсэн билээ. Оросын энхийг сахиулагчид Оросын оролцоотойгоор тогтсон эмзэг энх тайвныг энэ бүх жилүүдэд хадгалыг оролдож байв. Өмнөд Осетийн энхийг сахиулах батальонд хамт алба хааж байсан гүрж цэргүүд 8-р сарын 8-нд оросын энхийг сахиулагчдад халдсан гэж Сергей Лавров тэмдэглэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>