Холбооны өмч хөрөнгийг 2009-2011 онд хувьчлахад чиглэсэн үндсэн болон таамаглсан төлөвлөгөөг тус улсын засгийн газар даваа гаригт сайшаав. Улсын байгууллагыг хувьчилж, хувьцаат нийгэмлэг болгох үйл явц цэвэр техникийн шалтгаанаар хуанлийн жилдээ багтаж, дуусдаггүй учраас хувьчлалын гурван жилийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай. Гурван жилийн төсвийн төлөвлөгөөнд шилжиж байгаа учраас хувьчлалын гурван жилийн төлөвлөөг батлах нь зүйн хэрэг юм. Урьдын адил санхүүгийн зорилтоос бус төрийн үйл ажиллагааг явуулахад шаардлагагүй өмч хөрөнгөөс төр засгийг чөлөөлөх санаанд тулгуурлан хувьчлалын шинэ төлөвлөгөөг боловсруулсан юм. Төр засгийн шат болгонд бүрэн эрх, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай өмч, хөрөнгө байх ёстой гэж засгийн газрын тэргүүн В.Путин мэдэгдсэн юм. Төрийн ажил хэрэг явуулахад шаардлагагүй байгууллагын хувьд ямагт зардал гарч байгаа учраас хувьчлах хөтөлбөрт багтаах ёстой гэж ерөнхий сайд тэмдэглэв. Улсын олон арван байгууллага үйл ажиллагаагаа бараг зогсоож, дампуурлын ирмэгт хүрсэн нь тохиолдлын хэрэг биш хэмээн тэр үзэж байна. Зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх үүднээс хувьчлалын шинэ шат, түүний үр дагаврын талаар Росбизнесконсалтингийн шинжээч Елена Хрупова ийнхүү ярьж байна: «Оросын үнэт цаасны худалдааны зохион байгуулалттай зах зээлд онц чухал ач холбогдолтой нефть химийн үйлдвэр, түлш-эрчим хүч, эрчим хүч барилга, барилга, хөдөө аж ахуйн салбарын хувьцаат нийгэмлэгийн багц үнэт цаасыг 2009 онд хувьчлах санал тавина. Миний бодож байгаагаар улсын компанийг хувьчилснаар оросын компани тухайлбал оросын үнэт цаасны зохион байгуулалттай зах зээлийг хөрөнгөжүүлэхэд таатай нөөлөөлнө. Хувийн капитал том компанид орсноор өнөөгийн байгууллагыг илүү идэвхтэй, үр нөлөөтэй хөгжүүлэх ач холбогдолтой. Сайшаасан арга хэмжээ нь оросын компани болоод оросын эдийн засагт бүхэлдээ таатай нөлөөлнө». Төр засаг эдийн засгийн чухал салбарыг хөгжүүлэхэд хяналтаа хэвээр хадгална. Хамгийн орчин үеийн үйлдвэрлэл болгон хувирган, хөгжүүлэх хэтийн төлөвтэй хөлөг онгоц, нисэх онгоц, атомын аж үйлдвэрийг нэгдсэн холдинг болгон хувиргах зорилт тавилаа. Тэдгээрийн нэг болох Росатом амжилттай ажиллаж байна. Хувьчлалын төлөвлөгөөнд багтах стратегийн байгууллагын жагсаалтыг хорогдуулах саналыг 8-р сарын эцэст засгийн газарт өргөн барина.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>