Бид ямагт энх тайвныг эрхэмлэсээр ирсэн гэж Д.Медведев энэ өдрүүдэд улс даяар 65 жилийн ойг өргөн тэмдэглэж байгаа Эх орны дайны Курскийн цүнхээлийн тулаанд оролцсон ахмад дайчидтай уулзахдаа ийнхүү мэдэгдэв. «Орос улс, тэр дундаа шинэ орос улс байлдааны ажиллагааг эхэлж явуулсан жишээ түүхэнд бараг байхгүй. Энхийг хамгийн их эрхэмлэдэг улс орон ч ялгаагүй байлдах чадалтай зэвсэгт хүчинтэй байх ёстой. Армиа тэжээхийг хүсэхгүй бол бусдынхыг тэжээнэ гэх үнэн үгийг эрхэм ахмад дайчид та бүхэн мэдэх биз ээ. Бид хэнд ч халдаагүй. Харин ч эсрэгээр бид ЗХУ задран унасны дараа бүрэлдсэн янз бүрийн улс орны нутаг дэвсгэрт энхийг сахиулах хүчний хувиар оролцож, олон тохиолдолд өөрийн болон бусад орны иргэдийн амь амьдралыг хамгаалсан. Манай энхийг сахиулагчид болох цэрэг офицер, иргэдийн аминд хүрч, ямар ч шийтгэлгүй орхихыг бид хүлцэхгүй. Орос улсад үүнд бүх боломж бий. Эдийн засаг, улс төр, цэргийн боломж бий. Урьд хэн нэг нь ийм бүтэшгүй санаатай байсан бол энэ хоосон санаанаасаа ангижирах хэрэгтэй” гэж Орос улсын төрийн тэргүүн мэдэгдэв. Орос улс олон улсын байдлыг хурцатгахыг хүсэхгүй байна. Биднийг хүндэтгэхийг хүсч байна. Манай улс, манай ард түмэн, манай үнэт зүйлийг хүндлээсэй. Энэ шийдвэрийг хангах, хүнд байдалд байгаа иргэд, оросын харьяат хүмүүст туслахын тулд энхийг сахиулах хүчнийг ашиглаж байна хэмээн Д.Медведев тэмдэглэв. ОХУ-ын багагүй хүн ам оршин суудаг Өмнөд Осет, Абхазийн ард түмэн 10 хоногийн өмнө Гүржийн халдлагад өртсөн шиг тохиолдол түүхэнд байгаагүй. Өндөр хөгжилтэй улсын тусламжтайгаар өвч зэвсэглэсэн Соёл иргэншсэн улсын зэвсэгт хүчин энгийн иргэдэд халдасныг ойлгох аргагүй юм. Гүрж эдгээр бүгд найрамдах улсын оршин суугчдыг байн байн өөрсдийн иргэд хэмээн үздэг. Европын Холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, ТУХН-ийн улсуудын мандатаар үйл ажиллагаа явуулж буй энхийг сахиулагчдн эсрэг цэргийн хүч ашиглаллаа. Орос улс үүнийг хүлцэхгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>