Оросын парламентын доод танхимын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев америкийн телевизийн Си-Эн-Эн компанид ийнхүү мэдэгдэв. АНУ түүний холбоотнууд Гүржид туслах тухай ярьсаар байгааг анхаарна уу. Санхүү, эдийн засаг мэдээж хэрэг цэргийн тусламж үзүүлэх тухай юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Ерөнхийлөгч Саакашвилийн дэглэмийн халдлагад өртсөн Өмнөд Осетид бус Тбилисид хүрэлцэн ирсэн юм. Далайн чанадад болон европын зарим орны улс төрчид гүржийн цэргийн болон армийн объектыг бөмбөгдсөн тухайд харамсаж байна. “Град” төхөөргөөр нэгэн зэрэг галлаж, Өмнөд Осетийн нийслэл Цхинвали хотын сургууль, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэгийн, орон сууцыг газрын хөрснөөс арчсан тухай ярьж байгаа хүн тэдний дунд цөөхөн. Албан ёсны мэдээгээр гүржийн халдлагад 2 мянга гаруй хүн үрэгдсэн юм. Мянган хүн шархадсан байна. Халдан түрэмгийлэгчдийг таслан зогсоох үеэр Орос улс 74 цэргээ алдаж, 171 хүн шархаджээ. Мөн 19 хүн сураггүй болсон байна. Саакашвилийн дэглэм өөрийн ард түмнийг аймаглан устгаж, Өмнөд Осетийн бүгд найрамдах улсыг өргөн хүрээтэй хүмүүнлэгийн хямралд орууллаа. Албадан энх тайван тогтоох Оросын явуулсан үйл ажиллагааны дүнд Кавказ дүрэлзэж буй түүдэг болон хувираагүй юм. Харин Вашингтон, НАТО-ийн ихэнх орон энэ бүхнийг анзаарахгүй байна. Тэнд “ардчиллын төлөө зүтгэгч” агуу Саакашвилид мөргөлийн дуу дуулж, Орос улсыг хэрхэн сайн шийтгэх тухай бодож байна. Тбилисиг ивээгч эдгээр улсын аль нь ч, Өмнөд Осетийн 100 мянган энгийн хүн амын эрхийг зүгээр дэвсэлчихсэн талаар ганц ч үг цухуйлгахгүй байна. Өмнөд Осетид халдан түрэмгийлэхийн өмнө Саакашвили өмнөд осетийн асуудлыг тайван замаар шийднэ хэмээн мэдэгдсэн билээ. Гүрж халдан түрэмгийлэхээр бэлтгэж байгаа тухай Москва АНУ, НАТО-д олон удаа анхааруулж байсныг өнөөдөр мартжээ. Энэ бүхнийг ойлгоход төвөгтэй байна. Вашингтон болон түүний холбоотнуудын явуулж буй “хоёр нүүртэй” бодлогыг тайлбарлаж буй гол шалтгаан бий. Орос улсын халдан түрэмгийлэл бус АНУ-ын дагуул гүржийн тусламжтай халдан түрэмгийлсэн тухай ярьж байна гэж Их Британийн “Гардиан” сонинд бичжээ. Бүс нутгийн аливаа өдөөн хатгалгыг таслан зогсоох, дэлхийд зонхилох АНУ-ын байр суурийг бэхжүүлэх америкийн өнөөгийн засаг захиргааны өргөн хүрээтэй төлөвлөгөөнд Өмнөд Осетийн хямралыг тусгасан байгаа гэж тус сонины төгсгөлд бичсэн байна. Үүнийг хэрэгжүүлэх явцыг Орос улс шийдвэртэй таслан зогсоож, Саакашвилийн дэглэмийг амаар нь шороо үмхүүлж, энэ утсан хүүхэлдэйг геополитийн тоглоомондоо ашиглахыг оролдсон хүмүүст зохих хариуг нь өгсөн.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>