Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу? “Оросын дуу хоолой” радиогоор “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлэг явж байна. Улаанбаатар хотын сонсогч Дагвадорж захидалдаа, байгаль, ургамал, амьтныг хамгаалах арга хэмжээний талаар өгүүлсэн нэвтрүүлэг их сонирхолтой тухай бичжээ. Өнөөдөр бид Алтайн Укокийн нутгийг хэрхэн аврахаар оролдож байгаа тухай өгүүлье. “Өрнө дорно” адал явдалт аянд оролцогчид 6-р сарын 23-нд Санкт-Петербургээс хөдөллөө. Аялалд оролцогчид 165 хоногт 20 мянган км зам туулна. Аялагчид Орос, Монгол, Хятад, Балба, Казахстаны 22 бүс нутгаар аялна. Тэдний яалын явцыг бид та бүхэнтэй хамт ажиглана. Аялалын явцад Укокийн тал газар, Чингис хааны эзэнт гүрний нийслэл Хархорин, Говь цөлийн үлэг гүрвэлийн яс, Сианы дайчид, Эверестийн бэлд орших Ронгбук буддын шашны сүм, гүнийн хэмжээгээр дэлхийд 2-т ордог хуурай газрын цэг Турфаны хотгор газар, баруун-Төвдийн автомашины зам, Лхас хотын Норбулинка цэцэрлэгт цогцолборын Потала ордон зэрэг Азийн түүх, соел, архитектурын дурсгал, обьекттай танилцана. Багийн гишүүд Алтайд аялахдаа “Укокийн нам гүмийн бүс” байгалийн цэцэрлэгт хүрээлэнг аварчээ. Владикавказ, Санкт-Петербург, Москва, Екатеринбург, Воронеж, Новосибирск, Барнаул зэрэг хотын 14 аялагч 2 долоо хоногийн турш энэ цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд гэрэл зураг авч, дүрс бичлэг хийсэн юм. Байгалийн цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрээр “Орос-Хятад” хийн хоолой тавих асуудлыг олон нийтэд ярьж хэлэхийн тулд аялагчид хил орчмын бүст далайн түвшнээс 2500 метрийн өндөрт гарчээ. Багийн гишүүн Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн ажилтнууд Алтайн-Саяны төслийнхэнтэй хамтран ажилладаг бөгөөд тэдний байр суурийг дэмжиж байна. Хийн хоолойг өөр маршрутаар тухайлбал байгалийн ер бусын нутаг дэвсгэрийг хөндөлгүй Ташантын автомашины замын дагуу тавих естой юм. Багийн бүрэлдэхүүнд багтсан Владикавказын “Ковчег” экологийн төвийн мэргэжилтнүүд Укокийн тал газар очсон юм. Тэд хийсэн дүрс бичлэгээ энэ оны төгсгөлд Ди-Ви-Ди хэлбэрээр гаргана. Энэ газар асар олон ховордсон амьтан, шувуу нутагладаг. Улаан номонд орсон ирвэс харж болох цөөн газрын нэг нь энэ юм. Укокийн тал нутагт хийсэн ажлын талаарх бүрэн илтгэлийг дараах вэб хуудсаас авч болно. http:www.lifeoutdoor.ru.Аялагчид цааш Хакас, Красноярск, Эрхүү, Байгал нуур орсон юм. Оросын нутагт аялах маршрут ийнхүү дууссан байна. Одоо аялагчид Монголд байна. Манай нэвтрүүлгийг сонсоорой, бид та бүхэнд үйл явдлыг шуурхай хүргэнэ. Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын угсаатны зүй, түүх, археологийн хүрээлэнгийн тэргүүлэх 3 археологч Монгол Улсын шинжлэх ухаан академийн эрдэмттэй хамтран археологийн олон улсын аялалд оролцохоор Монголыг зорилоо. 916-1125 онд оршиж байсан Кидань улсын Ляо эзэнт улсын баруун хилийн тулгуур цэгийн нэг Чинтолгой балгаст малтлага хийнэ. Монгол Улсын нутгаас Номхон далайн эрэг хүртэл үргэлжлэх ихээхэн нутаг дэвсгэрт оршин амьдарч байсан нүүдэлчин, дайчин, зэрэг Киданийн эзэнт улсын амьдралын хэв маягийн илүү мэдэхийн тулд малтлага хийж байна. Судар бичигт өгүүлснээр Чинтолгой балгаст киданьчүүдаас гадна өнөөгийн Оросын Алс Дорнодын нутгийн тариачин, дархачууд оршин суудаг байв. Археологийн баримт сэлтээс үзэхэд эдгээр хүмүүс бохайчүүд байсныг бичмэл эх сурвалжаар баталж байна. Урьд эндээс зуух, их хэмжээний эд хэрэглэл, амьтны яс, амуу тариа олдсон юм. Энэ хот цэргийн горнизоны үүргийг гүйцэтгэж байжээ. Үүнээс гадна энд хөдөө аж ахуй, худалдаа хөгжиж байжээ. Малтлагын ажил сар үргэлжилсэн байгаа. Энэ хугацаанд эрдэмтэд түүхэн үүднээс үнэ цэнэтэй эд зүйл олоод зогсохгүй Монголын шинжлэх ухаан академитай ажил хэргийн харилцаа холбоог өргөжүүлэх бодолтой байна.
Одоо бид Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ц.Даваасамбуугийн хүсэлтийг биелүүлье. Тэрээр хүү Туваасүрэн, Лхагвасүрэн, охин Сарангэрэл, эгч Лхагвасүрэн, Оюундэлгэр, Эрдэнэтэд суугаа Нарангэрэл нарт ая дууны мэндчилгээ дэвшүүлэхийг хүссэн юм. “Иванушки-Интернэшнл” хамтлагийн “Гэрлийн дусал” дууг хүлээн авна уу.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Ховд аймгийн Жаргалан сумын Д.Дэлгэр Орос улсын цагийн үйлдвэрийн талаар сонирхожээ. Хэн ч цаг хугацаанаас гадна оршидоггүй. Цаг амьдралын нэг хэв шинж. Өнөө үед цаг нь зөвхөн цаг хугацааг заах хэрэгсэл байхаа больжээ. Өнөө үед цаг нь тансаг ариун цэврийн өрөөний гол хэрэгсэл, гоел чимэглэл, дээд зэргийн технологиийн оргил, инженерийн шилдэг санаа зэрэг юм. Оросын “Полет-элита” компанийн цаг бүр өнгөрсөн зуунд дотоодын зах зээлд эрэлт ихтэй байв. Арга ч үгүй юм. Энэ байгууллагын бааз суурин дээр 1997 онд алт, мөнгө, бусад уламжлалт материалаар хийсэн цуглуулгын цаг үйлдвэрлэдэг компан байгуулагджээ. “Полет-Элит” компанийн цагийг олон жилийн ажлын туршлагатай Москвагийн цагны анхны үйлдвэрийн шилдэг мэргэжилтнүүд бүтээдэг. Тус компани гоел чимэглэл суулгах германы шинэ тоног төхөөрөмжтэй. Цагны корпусыг тоот программын удирдлагатай швейцарь суурь машин дээр үйлдвэрлэдэг. Шинэ загварын цаг бүтээхэд орчин үеийн гурван хэмжээст компьютер график ашигладаг. Гоел чимэглэлийн мастерүүд “Полет-Элитийн” цагийн гоел чимэглэлийг хийдэг. Цагийг янз бүрийн аргаар чимэглэдэг. Цагны таган дээрх сийлбэр, лазер эсвэл механик сийлбэрийг хэлж болно. Ийм цагийг алтан горхиор чимж болох юм. Байгалийн брилиант, индранил чулуу цагийг улам гоемсог, тансаг болгодог. Цаганд швейцарийн пүүст шалгасан цагийн механизм болон “Полет” компанийн дотоодын шилдэг механизмын нэгийг ашигладаг. Өнөөгийн байдлаар цуглуулгад зуугаад цаг байна. Цуглуулгад цаг хэмжүүр, кварцын механизмтай цаг бий. Тус пүүс улсын болон арилжааны байгууллагатай нягт хамтран ажилладаг. Тэд янз бүрийн ойг тохиолдуулан тусгай цаг үйлдвэрлэдэг. Ийм цагийг цөөн эсвэл ганцхан ширхэгийг үйлдвэрлэдэг. Олон улсын хэмжээний төрийн зүтгэлтэн, багахан компанийн энгийн ажилчдад зориулж шагналын цаг хийдэг. Ялалтын баярын 60 жилийн ойг тэмдэглэхээр эх орны дайны ахмад дайчдад бэлэглэх цагийг ОХУ-ын Батлан хамгаалахын захиалгаар тус компани хийсэн юм. Орос улсын ерөнхийлөгч тус компанийг дурсгалын медаль, баярын бичгээр шагнасан юм. “Полет-Элит” компанийн орчин үеийн загвар, гайхалтай хэв маяг, чанартай цаг олон жилийн турш “Үнэт эдлэл” олон улсын үзэсгэлэнгээс дипломоор шагнуулж байна.
Дархан хотын оршин суугч Д.Бямбаагийн хүсэлтээр ордоо Витасын дуулсан “Төлөгч” дууг хүргэе.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Буриадын бүгд найрамдах улсын 43 сурагч Монголын “Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд амарлаа. Буриадын бүгд найрамдах улсын боловсрол, шинжлэх ухааны яамны залуучуудын бодлого, хүмүүжлийн асуудал хариуцсан хороо, Монголын “Найрамдал” зуслангийн хооронд байгуулсан хамтран ажиллах тухай гэрээний хүрээнд дээрх хүүхдүүд хөрш орондоо амарлаа. Монгол улсын төлөөлөгчид энэ оны 4-р сард Улаан-Үдэд айлчлах үеэр гэрээнд гарын үсэг зурсан юм. Буриадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хүүхдийн байгууллагын манлайлагчид, бүгд найрамдах улс, дүүрэг, сургуулийн арга хэмжээний идэвхтнүүд, Кижинск, Сэлэнгинск, Тарбагатайск, Мухоршибирск, Тункинск, Окинск, Улаан-Үд болон Буриадны Өвөр байгалийн дүүргээс янз бүрийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүд байв. Найрамдал зусланд Монгол улсын өнцөг булангаас, мөн гадаадын орнуудын хүүхдүүд ирж амардаг. Зуслангийн байшинг монгол, скандинав, төв ази, балкан, латин америкийн архитектурын загвараар барьж байгуулжээ. Энэ жил Найрамдал зуслангийн 30 жилийн ой тохиож байна. Буриадын сурагчид ойн олон арга хэмжээнд идэвхтэй оролцов.
Эрхүү хотод саяхан зохиолч Владимир Бараевын бичсэн “Чингис хааны элч” түүхэн романы танилцуулга болов. Тэрээр номоо танилцуулахаар зориуд Москвагаас иржээ. Номын зохиолч Владимир Бараев нь 17-р зуунд Халхын Голоос Байгаль нуурт дутаасан бөөгийн үр удам юм. Тэрээр Ангар мөрөнд төрж, Сэлэнгийн хөвөөнд өсч торнижээ. Улаан-Үдийн дунд сургуулиа дүүргээд Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн философийн ангийг төгссөн байна. Тэрээр 1998 онд Онон мөрний хөвөөнд ирж Чингис хаан болоод өвөг дээдсээсээ шинэ номоо бичих зөвшөөрөл авсан юм. Владимир Бараев янз бүрийн ард түмний гар бичмэл, түүхийг 10 жил судалж романаа бичжээ. Чингис хааны тухай шинжлэх ухааны олон материал, уран сайхны бүтээл бичсэн тул түүхэн үйл явдлаас хазайвал эрдэмтэн түүхчдийн хурц шүүмжлэлд өртөх хүнд даваатай тэр тулгарчээ. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар тэрээр Чингис хааныг дүрсэлж, тэр үеийн уур амьсгалыг бүрдүүлж чадсан байна. Романы гол баатар Түргэн Бурхан Халдун ууланд морин довтолгооныг давж, хааны элч болдог байна. Тэрээр Чингис хаан амиа алддаг Тангадын аян дайн оролцдог байна. Дайчны эцсийн аян дайныг ном зохиолд өнгөц дурдсан байдаг. Энэ номонд их хааны үхсэн, оршуулсан хувилбарыг анх удаа дүрсэлжээ. Буриадын нэрд гарсан зураач Зоригтын Дорж романы зургийг зурсан байна. Владимир Бараев бараг амьдралынхаа туршид оросын тэргүүлэх хэвлэлд сэтгүүлчээр ажиллажээ. “Их сэтгэгчид”, “Кандискийн мод”, “Тэнгэрийн элч” болон шашин, урлагийн нийтлэлдээ ямагт түүхийг өгүүлсэн байдаг.
Манай нэвтрүүлэг өндөрлөж байна. С.Дагвадоржийн хүсэлтээр Чайковскийн “Евгений Онегин” дуурийн “Ольга би танд хайртай” Ленскийн арийг хүргэе.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөллөө. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, баяр хөөр, аз жаргалыг хүсэн ерөөе. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд хариулж, хөгжмийн захиалгыг дуртая биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, та бүхэн манай нэвтрүүлгийн жинэхэн зохиогчид шүү дээ. Нэвтрүүлгийг сэтгүүлч Ольга Иванова, бэлтгэгч редактор Лидия Книницына, нэвтрүүлэгч Гантигмаа, Гантөмөр нар, пультийн найруулагч Елена Почкина бэлтгэлээ. 

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>