Оросын шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч Геннадий Швец “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Тэмцээн эхэлснээс хойш 9 хоногийн дараа 63 орны тамирчин олимпийн наадмаас медаль хүртээд байна. Оросын шигшээ багийн тамирчид ням гаригт амжилттай оролцлоо. Тэд 2 алт нийт 9 медаль хүртсэн юм. Орос улс авсан медалийнхаа тоогоор наадам эхэлснээс хойш анх удаа АНУ, Хятадын дараа гуравдугаар байрт орсон юм. Түүгээр ч барахгүй алтан медалийн тоогоор Орос улс Хятад, АНУ, Их Британи, Герман, Австрали, Өмнөд Солонгос, Япон улстай өрсөлдөг албан бус багийн дүнгээр гуравдугаар байрт орох бүрэн боломжтой. Елена Дементьева теннисээр, Гульнар Галкин Самитово 3000 метрийн зайн саадтай гүйлтээр дэлхийн дээд амжилт тогтоосон нь олимпийн наадамд оролцож байгаа Оросын шигшээ баг тамирчдын сэтгэл санааг өргөлөө гэж Оросын хэвлэлийн төлөөлөгч Геннадий Швец мэдэгдэв. «Чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетикийн үндсэн төрлийн тамирчид шувтаргад өрсөлдөнө. Манай тамирчид олон төрлөөр медаль хүртэх их боломжтой гэж Геннадий Швец хэлсэн юм. Уран сайхны гимнастик, уран сэлэлт, задгай усанд сэлэх тэмцээн эхэлж байна. Спортын энэ төрөлд шигшээ багийн медалийн тоог нэмнэ гэж найдаж байгаа юм. Наадмын эхэнд төдий л амжилттай оролцоогүй ч, дээрх спортын төрөлд медаль авснаар Оросын шигшээ баг гуравдугаар байрт орох боломж бүрднэ гэж Геннадий Швец үзэж байна. Бээжинд болж байгаа олимпийн наадмын нэг онцлог нь Азийн орнуудын тамирчид хүчтэй бас эн тэнцүү оролцож байна. Азийн орнуудын тамирчид Сидней, Афины олимпоос илүү олон медаль хүртлээ. Үүнээс гадна Бээжингийн олимпийн наадамд олимпийн анхны шагнал хүртэж, үндэсний дээд амжилт тогтоосон орны тоо нэмэгдлээ. Хятадын шигшээ баг хамгийн их медаль хүртлээ. Геннадий Швец энэ үзэгдлийг тайлбарлахдаа: «Олимпийн наадмыг зохион байгуулагч нэг улс олимпт зонхилж байгаа нь энэ удаагийн наадмын онцлог юм. Наадмыг зохион байгуулагч орон ямагт боломжоосоо илүү сайн оролцдог. Гэхдээ энэ удаа наадмыг зохион байгуулагч улс анх удаа ийнхүү амжилттай оролцож байна. Магадгүй энэ улсад спортын өөрийн гэсэн анагаах ухаан, онцгой эм судлалтай байх. Хамгийн гол нь хятадын спортын систем маш хүчтэй ажиллаж байна. Энд спортын хамгийн сүүлийн үеийн байгууламжийг барьжээ. Ялалт байгуулахад суртал ухуулга ажиллаж байна хэмээн Геннадий Швец ярьсан юм. Хятад улсын амжилт гаргах өөр нэг үндэслэл нь тус улс зөвлөлтийн туршлагыг ашиглаж байна. Тэд тамирчдаа бэлтгэлийн хуаран, тусгай баазад байрлуулж, төвлөрсөн бэлтгэл хийлгэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>