Кавказд болсон зэвсэгт тэмцэлд оролцсон, “Медведев-Саркозийн төлөвлөгөөнд” анх гарын үсэг зурсан Орос улс энэ баримт бичгийн зарчмыг хэрэгжүүлж эхлэв. Өнөөдрөөс эхлэн Орос улс гүрж-өмнөд Осетийн хямарлын бүсээс цэргээ гаргаж эхэлсэн тухай Ерөнхийлөгч Д.Медведев ням гаригт мэдэгдлээ. Орос, Францын ерөнхийлөгч 8-р сарын 12-нд Москвад уулзахдаа хямарлыг зохицуулах төлөвлөгөөг боловсруулсан юм. Хүч хэрэглэхээс татгалзах, байлдааны ажиллагааг зогсоох, хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй хүртэх, гүржийн анги нэгтгэлийн хуучин газар нь, мөн оросын цэргийг байлдааны ажиллагаа эхлэхийн өмнөх шугамд бууцаах зэрэг юм. Зургаа дахь зарчмаар Өмнөд Осет, Абхазийн статус, аюулгүй байдлыг баттай хангах арга замыг олон улсын хэмжээнд хэлэлцэнэ. Саркози хямарлыг зохицуулах асуудлаар Тбилистэй тохиролцохдоо статусын асуудлыг хөндөөгүй ч, хуучин гүржийн автономит улсын аюулгүй байдлыг хангах тухайд олон улсын хэмжээнд хэлэлцэж эхлэх шаардлагатай тухай мэдэгдэл нь үүнийг статусын асуудлаас гадна шийдэх боломжгүй гэсэн агуулгатай болох нь ойлгомжтой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй уулзасны дараа энэ талаар ийнхүү мэдэгдсэн юм. Тэр хэлэхдээ: «Харамсалтай нь ийм үйл явдал болсны дараа осет, абхазчүүд гүржтэй нэг улс болон оршин амьдрах нь юу л бол. Орос улс Кавказд аюулгүй байдлыг хангах баталгаа болохын хувьд кавказын энэ хоёр бүгд найрамдах улсын ард түмний хүслийг харгалзан шийдвэр гаргана. Энэ хүслийг тусгаад зогсохгүй гадаад бодлогодоо энэ хүслийг удирдлага болгож, бидэнд байгаа энхийг сахиулах мандатад нийцүүлэн Өмнөд Осет болон Абхазийн нутаг дэвсгэрт тэдний хүслийг биелүүлэх баталгаа өгч байна». Харин Москва “Медведев-Саркози” төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж эхэллээ. Гүржийн цэргийг гаргах тухай, мөн ийнхүү гаргаж эхлэх бодолтой байгаа талаар Тбилис мэдэгдэхгүй байна. Гүржийн тал цэрэг, төрөлжсөн үйл ажиллагааны тухайд хямарлын бүст өдөөн хатгах ажиллагаа явуулж буй талаар Оросын цэргийнхэн мэдээлж байна. Оросын тагнуулын мэдээгээр Өмнөд Осеттэй хиллэдэг Гори хотод гүрж, украин, чечень үндэстний террористуудаас бүрдсэн зэвсэгт бүлэг бүрэлдэж байна. Тэдэнд оросын цэргийн дүрэмт хувцас өмсгөх бөгөөд тэд Гори хотын нутгийн оршин суугчдыг элэг барина. Өрнөдийн тухайд “Медведев-Саркози төлөвлөгөө”-ний зарчмыг нэгбүрчлэн мөрдөх тухай Оросын байр суурийг сонсоогүй, хямарлыг зохицуулахад Тбилис хичээл зүтгэл гаргахгүй байгааг анзаарахгүй байгаа мэт сэтгэгдэл төрж байна. “Оросын дуу хоолой” радио “Өмнөд Осети” гар утасны мэссежийн суваг нээлээ. Хэрэв та Кавказын энэ бүс нутагт болсон үйл явдлыг нүдээр үзсэн эсвэл энэ бүхэн танд хамаагүй биш гэж үзэж байгаа бол +7(917) 7677845 утсанд мессеж бичнэ үү. Таны илгээсэн мэдээллийг вэб хуудсанд тавьж, “Оросын дуу хоолой” радиогоор дамжуулна. Та бүхэн Өмнөд Осетийн үйл явдлын талаарх богино мессеж-мэдээг үнэгүй захиалж болно. Та дэлгэрэнгүй мэдээллийг www.ruvr.ru вэб хуудаснаас авна уу.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>