Foto http://www.rosbaltvolga.ruЭмэгтэйчүүд аажмаар хүчирхэг болж байна. Эрэгтэйчүүдээс дутахгүй байх эрмэлзлэлтэй залуу охид эмэг эх нь эрэгтэйчүүдийн гэж үзэж байсан тэр ажил мэргэжлийг сонгож байна. Тухайлбал тэд цэргийн мэргэжил сонгож байна. Дээд тушаалын офицеруудыг бэлтгэдэг оросын их дээд сургуульд эмэгтэйчүүдийг элсүүлж эхлэхэд эдэгээр их сургуулийн хүлээж авах хязгаараас олон бүсгүйчүүл энд суралцах хүсэлтэй байлаа. Статистик тоо баримтаас үзэхэд мөрдөстэй дүрэмт хувцас өмсөх хүсэлтэй бүсгүйчүүлийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Оросын 17 их дээд сургуульд эмэгтэй сонсогч элсүүллээ. Эдгээр ихэнх их сургуульд хүмүүнлэг, санхүү эдийн засгийн мэргэжлээр суралцах боломжтой. Офицер десантуудыг бэлтгэдэг Рязаны агаар-десантын сургууль гэх мэт армийн дорвитой их дээд сургуулиуд жагсаалтад оржээ. Шүхрээр үсэрч, агаарт хүчээ сорих хүсэлтэй охидын тоо тус сургуульд элсэж байгаа залуусг гайхшруулжээ. Саяхан дунд сургуулиа төгссөн охид өдөр бүр олон км замд гүйж, 40 кг жинтэй хоёр шүхэр авч зэргээс эмээсэнгүй. “Миний эцэг агаарын десантын цэрэгт алба хаадаг. Би офицер болохоор тууштай шидйсэн. Би хичээл, цэргийн албанааас айхгүй байна” гэж Агаарын десантын их сургуулийн оуютан Кристина Алексеенко ярьж байна. «Үндсэндээ би цэргийн амьдралыг сайн мэднэ. Надад энэ амьдралын талаар романтик төсөөлөл байхгүй. Би энэ амьдралыг мэднэ, надад их сайхан санагддаг» гэлээ. Шүхрээр үсрэхийг ямагт мөрөөдөж байсан Алексанздр Юдашевийн хүсэл удахгүй биелэх болсонд тэр баяртай байна. Эргэн тойронд сайхан залуус байхад 5 жилийн турш гоо сайхны бүтээгдэхүүн, богино банзал өмсөхгүй гэж бодохоор гонсгор байна. «Олон эрэгтэйн анхааралд байх их түгшүүртэй. Эмэгтэй хүн ч гэсэн армид муугүй алба хааж чадна гэж би боддог. Бид эрэгтэйчүүдээс дутахгүй эх орноо хамгаалж чадна». Зөвхөн офицеруудын охид цэргийн мэргэжлийг сонгоогүй. Черноостровскийн Гэгээн Николийн сүмийн асрах газрын сургууль төгссөн хэд хэдэн охин энэ жил цэргийн дээд сургуульд элсэв. Тэд “энхийн” гэж хэлж болох Москвагийн цэргийн орчуулагчийн дээд сургуульд элссэд зогсохгүй пуужингийн цэргийн Академид элссэн юм. Би дуулж, төгөлдөр хуур дээр тоглох дуртай, гэхдээ надад физик, дангаар тулалдах ямар нэг ур чадвартай болох сонирхолтой байна гэж сүмийн дунд сургуулийн төгсөгч Елена Орлова ярив. «Надад хэд хэдэн их сургуульд элсэх санал тавьсан. Бид цэргийн их сургуульд элсэхээр сонгосон. Бид үнэн алдартны шашинтай учраас эх орноо хамгаалах ёстой». Сүмийн сургуулийн төгсөгчид бүгд цэргийн их сургуульд элсэх өргөдөл гаргахад тэндхийн ажилтнууд их гайхсан. Зарим нь эмэгтэй хүнд энэ мэргэжилт тохирохгүй ч гэж ярьж байв. Тэднээс халдварлаад одоо сүмийн сургуульд сурч байгаа 50 хүүхэд сургуулиа дүүргээд цэргийн сургуульд орно гэж бодож байгаа хэмээн Черноостровскийн гэгээн Николийн сүмийн гэлэнмаа Елена ярьж байна. «Асрахад байгаа бүх хүүхэд цэргийн сургуульд элсэхийг мөрөөдөж байна. Армид алба хаамаар байн гэж ярьдаггүй. Харин эх орноо бид хамгаалах ёстой. Гэлэнмаа нар тэнгэрийн дайчид гэж үздэг, харин хүүхдүүд эх орноо хамгаална» гэж ярьдаг. Өнөөдөр энэ охид цэргийн сургуулийн сонсогчид болжээ. Тэд алхаж, хуарангаас хоолны газар, хоолны газраас сургуульдаа жагсаалаар очиж сурч байна. Тэд сэтгэл хангалуун байна. Харин офицерууд оюутан охидод ямар дүрэмт хувцас өмсгөх талаар толгойгоо гашилгаж байна. Цэргийн түүхэнд 36 размерийн ботинкийг хэзээ ч хийж байгаагүй юм. Ирээдийн десант бүсгүйчүүлд хөх берет малгай, дүрэмт хувцас, гутал өгнө хэмээн Батлан хамгаалах яамнаас тэднийг тайвшруулж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>