Татарстаны нийслэл Казаньд 8-р сарын 29-30-нд болох “Ертөнцийн бүтээл” олон улсын рок наадам болно хэмээн зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Үндэстний цөөнхийн дайны эсрэг, мөн шашин хоорондын ертөнцийг дэмжих аяны хүрээнд концертыг зохион байгуулна. Наадмын ерөнхийлөгч, оросын нэрд гарсан рок хөгжимичин Андрей Макревич “Ертөнцийн бүтээл” форумын нэрийг тайлбарлахдаа: «Наадмын нэр “ертөнц” гэсэн үг нь дайны эсрэг хувилбар юм. Шашин, шүтлэгийн талаар олонтаа маргаж байгаа өнөө үед хүмүүсийн нэгтгэдэг цөөн зүйл нь хөгжим юм». Улс төрийн хувьд төвийг сахидаг хүмүүс төдийгүй ширүүн тэмцэл болж байгаа бүс нутгийн хүмүүсийг хөгжим нэгтгэдэг. Жаз хөгжмийн ертөнцөд нэрд гарсан Осетийн дуучин Ирина Томаева, гүржийн дуучин Этери Бериашвили нар Казаньд болох хөгжмийн форумыг нээнэ. “Ертөнцийн бүтээл” наадмын гол санаа болох тэвчээртэй байх нь Кавказд дэгдсэн дайны зохих хариу болно гэж Этери Бериашвили итгэлтэй байна. Гүрж-Осетийн хос дуучин цорын ганц олон улсын хамтлаг биш юм. Казанийн төв талбайд болох 11 цаг үргэлжлэх хөгжмийн хөтөлбөрт америк, оросын рок хөгжмийн домог болсон дуучин Патти Смит, Земфира нар ая дуугаа өргөнө. Наадамд израиль, палестин уран бүтээлчид багтдаг “Цагаан далбаа” хамтлаг мөн оролцоно. Мөн “Ертөнцийн бүтээл” наадамд Англи, Шотланд, Франц, Австрали, Финланд, Камерун, Уганда, Энэтхэг, Украин, Туркмений хөгжимчид оролцохоо мэдэгдсэн. Рок наамдыг зохион явуулахаар жилийн өмнө бодсон юм. Харин Гүрж улс хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улс Өмнөд Осетид халдаж, цус урсгасан үйл явдал болсон учраас наадмыг зохион байгуулахаар болсон. Хөгжимчид бол дипломат, хуульч биш хэмээн наадмын ерөнхийлөгч Андрей Макаревич тэмдэглэв. Тэд Өмнөд Осетид болж байгаа бүхнийг хууль эрхийн болоод улс төрийн үнэлгээ өгч чадахгүй. Энэ эмгэнэл ганц ч хүнийг сэтгэл дундуур орхихгүй. Рок хөгжмийн наадмын шувтаргад Британийн “Битлз” хамтлагийн “чамад хэрэгтэй зүйл бол хайр дурлал” дууг дуулахаар бэлтгэжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>