Монгол Улстай хиллэдэг, Сибирийн өмнөд хэсэгт оршдог Оросын Тувагийн бүгд найрамдах улсад эрдэмтэн археологичид шуугиан тарьсан олдвор оллоо. Нутгийн нэг агуйгаас эртний мэргэн хүмүүсийн мэргэн үг, мөргөлийн эх бүхий буддын шашны ер бусын судар олдов. Мэргэжилтнүүд гар бичмэлийг харсан даруйдаа ховор, их мэргэний судар гэж хэлсэн байна. Энэ судар буддын шашны хамгийн дээд түвшин сөрөг бүхнээс ангижирах нирванд хүргэдэг байна. Тувагийн нутгаас энэ судрыг олсон нь энд буддын шашны соён гэгээрэх төвийн нэг болохыг баталж байна хэмээн Тувагийн тэргүүн лам Апыш-оол Сат хэллээ. Буддын шашинтнуудын удирдлага эхийг хуулж цаашид судална гэж тэр хэлэв. Тувагийн үндэсний музейд энэ ховор судрыг хадгална. Тувачууд буддын шашин шүтдэг цорын ганц тюрк ард түмэн юм. Сүүлд явуулсан социологийн санал асуулгаар тус бүгд найрамдах улсын 300 мянган хүний 52 хувь нь буддын шашин шүтдэг байна. Археологчдын олж илрүүлсэн хамгийн эртний сүм 13-14-р зуунд хамаарна. Тэр үед Тува Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан юм. Энд буддын шашин, сүнстэй харилцах аргын талаарх шидэт сургааль бүхий бөөгийн шашинтай зэрэгцэн хөгжиж байжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>