Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Францын ерөнхийлөгч Николя Саркози нарын торхиролцсон Өвөр кавказын байдлын зохицуулах энхийн төлөвлөгөөнд энэ бодлого нийцэх ёстой. Америкийн “Гүрж” төлөвлөгөөнд мэдээж хэрэг засвар оруулах хэрэгтэй. Ийм төлөвлөгөө байгаа нь өнөө үед нууц биш юм. Энэ тухай олон улс төрч, сэтгүүлчид ярьж байна. Гүржийг Кавказ дахь бүс нутгийн улс болгон хувиргахад төслийн гол санаа оршиж байгаа юм. Энэ төслийн гол зорилго нь төв Азиас тээвэрлэж буй нефть, хийн замыг хяналтандаа авч, тус улсыг Оросын эсрэг чиглэсэн тавцан болгон хувиргах явдал юм. Энэ зорилгоор АНУ Гүржийн армид зориулж “сургах, зэвсэглэх” хөтөлбөр боловсруулсан байна. 2002 онд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Гүржийн зэвсэглэл өргөжиж эхэлсэн юм. 1990-ээд оны эхээс үүдэлтэй бүс нутгийн хямарлыг шийдвэрлэхэд америкийн зэвсэглэж, бэлтгэсэн Гүржийн хүчнийг ашиглах эсэх тухай Оросын тал тэр үед Вашингтоноос асууж байсан юм. Тэр үед абхаз болон өмнөд Осетийн хямарлын тухай ярьж байлаа. Ийм явдал болохгүй хэмээн америкчүүд тэр үед баталж байсан. Кавказд урсгасан цус зууны турш үл мартагдах тул хэзээ ч хүч хэрэглэхгүй хэмээн Саакашвили нэг бус удаа мэдэгдсэн юм. Сүүлд болсон үйл явдал ийнхүү мэдэгдсэн нь худал болохыг харууллаа. Энэ бүхний суурьт юу байсныг хэлэхэд түвэгтэй байна. Далайн чанадад гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилийн цэргийн хүчин чадлыг дутуу үнэлсэн, эсвэл өөр санаа агуулж байсан эсэх нь тодорхойгүй. Саакашвилийн дэглэм хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улс Өмнөд Осетид илт халдан түрэмгийллээ. Телевизийн дэлгэцнээ Европын Холбооны далбаан дор америкийн үнэт зүйлийг хамгаалах ашиг сонирхолын үйлдлээ зөвтгөж байв. Ийнхүү хамгаалснаар олон мянган энгийн иргэний аминд хүрч, олон мянган хүн дүрвэхэд хүргэлээ. Хүмүүсийн аминд хүрэхийг зогсоож, Гүржийн цэргийг Өмнөд Осетоос гаргахад Оросын оролцоо шаардлагатай байлаа. АНУ-ын албаны хүмүүс Гүрж “гомдсонд” харамсаж байгаа нь ойлгомжтой. Гүржийн төсөлд оруулсан хэдэн тэрбум доллар салхинд хийсч, Кавказд явуулж байгаа америкийн бодлого хуумгай болохыг харууллаа. Үүний зэрэгцээ далайн чанадад одоогийн гүржийн удирдлагад төр засгийн эрхэнд хэвээр байлгаж, Абхаз, Өмнөд Осетийг Гүржийн бүрэлдэхүүнд оруулах нөхцөл бүрдүүлэхээр оролдож байна. Орос улсын Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров ийм үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэж байна. «Осетин, абхазчүүдийг хүчээр гүржийн бүрэлдэхүүнд оруулах боломжгүй гэж бодож байна. Цхинвали хотыг шатааж, Өмнөд Осетийн олон сууринг газрын хөрснөөс арчиж, хүний аминд хүрсэн энэ эмгэнэлийн дараа Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын ямар ч баримт бичиг эдгээр хүмүүсийн хувьд доромжилсон хэрэг болно.Гүрж хагаран бутрахыг бид хүсэхгүй байна гэж Сергей Лавров “Эхо Москва” радиод өгсөн ярилцлагадаа дурдав. Осетин, абхазчүүдийн аль нь ч өөрсдийнх нь эсрэг цэрэг илгээсэн хүнтэй нэг улс болон оршин амьдрахыг хүсэхгүй байна. Үүнийг харгалзах хэрэгтэй биз ээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>