Улс оронд анх удаа 2023 он хүртлэх урт хугацааны төсвийн стратегийг боловсруулж байна. Орос улсын шинэ түүхэнд анх удаа 15 жилийн төсвийн төслийг бэлтгэлээ. Эдийн засгийн амьдралд тохиож буй чухал үйл явдал хэмээн засгийн газрын тэргүүн В.Путин үзэж байна. Улс орны урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал дор санхүүгийн бааз суурийг тодорхойлдог. Тэр хэлэхдээ: «Урт хугацааны төсвийн стратегийг баталснаар тодорхой жилүүдэд төсвийн төслийг бэлдэх, төсвийн тэргүүн зэргийн зорилтын залгамж байдлыг хангахад тодорхой чиглүүлэгчийг тогтоох боломжтой гэж Орос улсын засгийн газрын тэргүүн үзэж байна. Урт хугацааны үнэлгээ нь төсвийн аливаа хөтөлбөрийг хөөрөгдүүлж, макроэдийн засгийн тогтвортой байдалд хор хохирол учруулах үндэслэлгүй саналд саад тотгор болоход багагүй ач холбогдолтой» гэж В.Путин тэмдэглэв. Эдийн засгийн бодлогыг дээд зэргийн ойлгомжтой, ил тод болгох үүднээс засгийн газар ийм алхам хийж байна. Гадаадын түншүүдийн Орос улстай хамтран ажиллах сонирхол нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт цаашид саарах энэ үед Орос улсын эдийн засгийн хөгжлийн өндөр хурдыг хадгалах нь чухал хэмээн тайлбарлаж байна. Өнгөрсөн жил Орос улсын эдийн засагт гадаадаас 80 тэрбум орчим долларын хөрөнг оруулжээ. Дэлхийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлын нөлөөнд энэ жил оросын зах зээлд ажиллах гадаадын хөрөнгө оруулагчдын тоо нэлээд бага байна. Гадаадын түншүүдтэй дор хаяж 10 жил корпорацийн харилцааг хөгжүүлэхэд таамаглаж буй капиталын урсгал нь аюулгүй байдлын найдвартай зөөлөвч болж байна. Орос улс урт хугацааны төсвийн стратегитай болсноор өрнөдийн түншүүд оросын зах зээлийн тогвортой байдалд итгэх итгэл нэмэгдэнэ. Боловсруулж буй хөгжлийн шинэ стратегид Орос улсыг 2020 онд дэлхийн томоохон эдийн засагтай 5 орны тоонд оруулах зорилт тавьжээ. Өнөө үед энэ зорилтыг биелүүлэх бүх нөхцөл бүрдээд байна. Тухайлбал ДНБ-ийн өсөлтийн хэмжээгээр Орос улс Европт тэргүүлэх байр суурь эзэлж байгаа бөгөөд шилдэг арвын тоонд багтаж байна. Ойрын 15 жилийн санхүүгийн стратеги нь улс орны инновацийн хөгжлийн загвар, хувийн бизнесийг дэмжих, дотоодын эрэлтийг дэмжихэд тулгуурлаж байна. Эдгээр хүчин зүйл Хятад, Энэтхэг, Бразилийн эрчимтэй өсөлтийг хангаж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>