Хүнд атлетикийн тэмцээнд оросын тамирчин огцом, түлхэлттэй өргөлтөөр нийт 255 кг штанг өргөж, наадмын эзэн Хятадын тамирчин Афин Лю Чуньхуний дараа оров. Хятадын тамирчин энэ хоёр төрөлд Сливенкогийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдэж, нийт дүнгээр 286 кг өргөв. Олимпийн дэвжээнд Хятад, Оросын тамирчдын хооронд гол өрсөлдөөн болно гэж мэргэжилтнүүд шууд таамаглаж байсан юм. Хүндийг өргөлтийн 69 кг жинд оросын тамирчин тэргүүлж байв. 21 настай Оксана Сливенко Европын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аварга бөгөөд Лю Чуньхоныг хоёр ч удаа ялж байсан юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оросын тамирчин 276 кг өргөж, дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Энэ удаагийн олимпийн наадамд Сливенко огцом өргөлтөөр 115 кг өргөсөн бол түний гол өрсөлдөгч 13 кг илүү өргөсөн байна. Түлхэлттэй өргөлтөөр Оксана дэвжээн дээр хоёр удаа гарсан юм. Тэрээр 140 кг өргөж, нийт 255 кг өргөж, 2-р байрт оржээ. Хятадын тамирчин гарах тоолондоо дэлхийн дээд амжилтыг эвдэж байв. Тэрээр түлхэлттэй өргөлтөөр 149 кг, нийт дүнгээр 286 кг өргөсөн юм. Оросын тамирчин, дасгалжуулагчид хятадын хүндийг өргөгч ийм амжилт гаргасанд гайхаж байлаа. Оксанагийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг Хятадын тамирчин шууд 10 кг нэмлээ. “Эх нутаг нь тус болсон юм болов уу?” гэж Оксана Сливенко ярьж байна. «Өмнөх Олимпийн наадамд миний өрсөлдөгч 75 кг жинд одоогийнхоос бага өргөж байсан. Наадам эх нутагт нь болж байгаа учраас нутгийн тэнгэр ивээсэн байх.Зочны нутагт өрсөлдөхөд хүнд байсан гэж Оксана Сливенко тэмцээний дараа хэлсэн юм. Үзэгчдийн зүгээс би хүнд дарамтанд орсон гэж Оксана ярив. Хятадын тамирчин шат дараалан дэлхийн дээд амжилтыг эвдэж байсан болохоор оросын дасгалжуулагчдын баг хэт хүнд жин захиалахаас татгалзахаар шийдсэн гэж Оксана Сливенко ярив. «Би илүүг өргөж чадна гэдгээ мэдэж байсан. Гэхдээ энэ удаа зохих ёсоор оролцох зорилт тавьсан». Оксана Сливенко 2012 онд Лондонд болох Олимпийн наадмын үеэр “алтан” медалийн төлөө өрсөлдөх бодолтой байна. Тэрээр олимпийн анхны мөнгө медалиа дэлхий дахинаа энх тайван тогтооход зориуллаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>