АНУ Орос улстай жинхэнээсээ түншлэх эсвэл “гүржийн удирдлага” нэртэй хийсвэр төслийг аль нэгийг сонгох цаг болжээ. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров  энэ тухай сэтгүүлчдэд Москвад мэдэгдэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Оросын Гадаад хэргийн сайдын хэлсэнд хариу мэдэгдэл хийв. Олон улсын асуудлыг шийдвэрлэхэд Москватай хамтран ажиллаж байгааг Вашингтон үнэлж байна гэхдээ Орос, Гүржийн өнөөгийн зөрчлийн тухайд АНУ Тбилисийн талд хатуу зогсож байна гэж тэр сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Вашингтон ард түмнээ хоморголон устгасан, Өмнөд Осетийн 2000 гаруй энгийн иргэн, оросын энхийг сахиулагчдын аминд хүрч, Цхинвали хотыг түйвээсэн халдан түрэмгийлэгчдийн талд байна. АНУ-ын засаг захиргаа төөрөлдсөн бус Вашингтон анхнаасаа Саакашвилийн дэглэмийг зэвсэглэж, оросын эсрэг өөгшүүлж буй тул ийм байр суурьтай байна. Сүйдсэн утсан хүүхэлдэйг буруушааж байгаа нь хуучин зөвлөлтийн орон зайд өөрийнх нь бодлого буруу, харалган болохыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Орос улсын ерөнхий сайд В.Путин энэ тухайд оновчтой үг хэлсэн байгаа. Энэ бодлогын ичгүүргүй явдал бус өргөн хүрээ нь гайхал төрүүлж байна. Харыг цагаан, цагааныг харлуулж, халдан түрэмгийлэгчийг хохирогч болгож, үр дагаврыг хохирогчид үүрүүлэх хүсэл нь гайхахад хүргэж байна. Америкийн дипломат харилцаанд шинэ гэх зүйл алга. Ерөнхийлөгч Франклин Рузвельт Никарагуагийн дарангуйлагч Анастасио Сомосын тухай хэлэхдээ: “Тэр өөдгүй амьтан хэдий ч, манай өөдгүй хүн” гэж хэлж байсныг сануулъяа. АНУ ийм бодлого баримталж байгаа нь тус улсын дипломат харилцааны хэрэгсэл ядмаг төдийгүй “хүйтэн дайны үеийн” арга хэрэгслийг дагаж байгааг харуулж байна. Орос улс болоод бусад соёл иргэншсэн улс Вашингтоны ийм бодлогыг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг биш юм. Саакашвилийн дэглэм Өмнөд Осетид халдан түрэмгийлснийг шийдвэртэй таслан зогсоосон нь Орос улс олон улсын хууль эрхийг хатуу чанд хамгаалж, АНУ-д үл таалагдсан ч үндэсний ашиг сонирхолоо хамгаалахаа харууллаа. Би ч гэсэн энэ асуудлыг өргөн хүрээнд тавих байсан. Вашингтон эцсийн дүнд Москватай бүх салбарт тэгш эрхийн хүрээнд, харилцан ашигтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа эсвэл “тусгай төсөл”, “хоёр нүүртэй бодлогоо” цаашид үргэлжлүүлэх эсэхээ тодорхойлох ёстой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>