Орос улсын авто машины үйлдвэр ойрын жилүүдэд өндөр хурдтай өснө гэж Орос улсын эдийн засгийн хөгжлийн яам таамаглав. Хөнгөн автомашины хэмжээ 2020 онд 4 дахин нэмэгдэнэ. Ачааны машины экспортын хэмжээ мөн хэмжээгээр нэмэгдэнэ. Хөнгөн автомашин үйлдвэрлэх тухайд Орос улсад ажиллаж байгаа гадаадын үйлдвэрлэгчид оросын компаниудыг аажмаар халхалж байгаа ч, ачааны тээврийн хэрэгслийн салбарт дотоодын үйлдвэр урьдын адил баттай байр суурь эзэлсээр байна. Ачааны машины үйлдвэрлэлийн 95 хувийг Оросын компаниуд үйлдвэрлэж байна. Орос улсын “КАМАЗ”, “ГАЗ”, “Урал” компаниуд үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээгээ нэмсээр байна. Орос улсын янз бүрийн бүс нутагт авто машины зам барих өргөн хүрээтэй ажил өрнөж байгаа, Түлш эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж буй ачаа тээвэрлэлтийг хангах чадалтай юм. Үүний зэрэгцээ Оросын “Алроса”, “Силовые машины”, “Атомстройэкспорт”, “ЛУКойл”, “Газпром”,”Роснефть” зэрэг оросын компани оролцсон томоохон төсөл хэрэгжиж буй янз бүрийн тивд ихээхэн эрэлттэй байгаа ачааны автомашины экспорт нэмэгджээ. “КАМАЗ” компани экспортлогчдоос тэргүүлэх байр суурь эзэлдэг. Тус компани 4 машин тутмын нэгийг экспортолдог. Тус пүүсийн ерөнхий захирал Сергей Когогин ярьж байна: “УХН-ийн орнууд, Зүүн-Өмнөд Ази, Африк, арабын ертөнцөд машинаа экспортолдог. Латин америкийн зах зээлд ажиллахад бидэнд саад тотгор учирч байсан. Энэ саад тотгорыг арилгаж, одоо латин Америкийн зах зээлийг эзэмшиж эхэлсэн. Тухайлбал Куба, Венесуэл, Колумби, Боливи, Перу зэрэг улсыг хэлж болно. Машинаа тэнд хүргэхэд их зардалтай учраас угсрах хэрэгтэй юм. Одоо хаана угсрахаа шийдэж байна”. “Камаз” зөвхөн латин Америкт ийм стратеги ашиглаад зогссонгүй. “Камаз” ачааны машин угсрах Ирантай хамтарсан байгууллагын хоер дахь шатны ажлыг саяхан эхлээд байна. Тус хамтарсан компанид Энэ жил машин угсрах 1700 эд анги хүргэхээр төлөвлөж байна. Тэгэхлээр Иран “КАМАЗ” хувьд Ойрх Дорнод дахь экспортын томоохон зах зээл болж байна. Африкийн тухайд гаалийн татвар өндөр биш тул машин угсрах үйлдвэр байгуулах шаардлагагүй гэж Сергей Когогин тэмдэглэв. Алжиж, Ангол, Намиби зэрэг улсын зах зээл оросын компанийн гол зах зээл юм. Эдгээр оронд ачааны машины засвар үйлчилгээ, борлуулалт хөгжиж байна. “КАМАЗ”-аас гадна бусад үйлдвэрлэгчдийн экспорт нэмэгдэж байна. “Урал” ачааны машин тухайлбал латин америкийн зах зээлийг амжилттай эзэмшиж, оросын хуучны компани “ГАЗ” гадаад дахь борлуулалтын хэмжээ нэмэгдэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>