Олимпийн наадмыг тохиолдуулан Бээжинд хүрэлцэн ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буштэй БНХАУ-ын дарга Ху Зиньтао уулзахдаа ийнхүү мэдэгдсэн байна. “Хятад улс Орос, Гүрж улстай дипломат боон нөхөрсөг харилцаатай учраас энэ харилцааг сэвтүүлэхгүйн тулд хятадын тал маш болгоомжтой байр суурьтай байх ёстой” гэж БНХАУ-ын засаг захиргаатай ойр мэдээллийн эх сурвалж үзэж байна. Түүгээр ч барахгүй “НҮБ Орос улсын буруушаасан ямар нэг тогтоолыг хэлэлцэвэл Хятад улс Орос, Гүрж улстай харилцаагаа муутгахгүй байх байр суурийг маш болгоомжтой сонгоно” гэж уг мэдээллийн эх сурвалж хэлэв. Дэлхийд болж байгаа аливаа үйл явдалд ямар ч улс орон өөрийн гэсэн байр суурьтай байх эрхтэй. Өмнөд Осетийн байдлын талаарх байр суурьт болгоомжтой хандах тухайд Бээжинд илүүдэхгүй. Хэтэрхий болгоомжтой байр суурьтай мэт санагдаж байна. Гүржийн тал олон улсын бүх хэм хэмжээ, хүн ёсны ойлголтыг огоорсныг баримт гэрчилж байна. Бээжинд Олимпийн наадам эхлэх үеэр өмнөд Осетийн 100 мянган хүний эсрэг халдан түрэмгийлснээр Саакашвилийн дэглэм дэлхийн бүх хамтын нийгэмлэг, Хятад улсыг өдөөн хатгаж, олон сая хятад хүний хүсэлт сэтгэлийг үл хайхарч байна. Гүржийн засгийн газар АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буштай урьдчилан тохиролцоогүй бол Өмнөд Осетийн нийслэлд цэргээ оруулах шийдвэрийг хэзээ ч гаргахгүй байсан гэж Кубын удирдагч асан Фидель Кастрогийн хэлсэн нь гарцаагүй зөв юм. Тус бүс нутагт энх тайван тогтоох Орос улсын үйл ажиллагааг дэмжинэ хэмээн Кубын Төрийн болон Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастор мэдэгдсэн юм. Гүрж улс Бээжинд олимпийн наадам эхэлсэн тэр өдөр АНУ-ын засаг захиргаатай хамтран Өмнөд Осетийн нийслэлийг эзлэхээр тэнд цэргээ оруулсан гэж тэр тэмдэглэв. АНУ-ын цэрэг-тээврийн нисэх хүчний нисэх онгоц 8-р сарын 11-нд Гүржийн 800 цэргийг Иракаас Өмнөд Осетид аваачсан нь Гүрж Вашингтонтой хамсалцан Өмөнд Осетийн эсрэг халдан түрэмгийлснийг гэрчилж байна. 1989 онд Москва Бээжингийн хооронд харилцаагаа эцэслэн хэвийн болгосон Хуучин ЗХУ-ын тэргүүн асан Михаил Горбачевын хэлснийг төгсгөлд нь иш татая. Өмнөд Осетид халдан түрэмгийлэх санаа сэдсэн этгээдүүдэд хүмүүсийг хоморголон устгасан хариуцлага ногдуулах нь зүй ёсны хэрэг хэмээн М.Горбачев үзэж байна. Гүржийн зэвсэгт хүчний бүх хүч энгийн номхон ард иргэдийн эсрэг чиглэсэн байсан гэж тэр тэмдэглэв. Орос улс зохих арга хэмжээ авсан гэж Горбачев хэлэв. Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили Өмнөд Осетид халдаснаар алдаа хийлээ. “Хосэй” их сургуулийн профессор, орос судлаач Нобуо Симотомаи ийнхүү мэдэгдэв. Бээжинд олимпийн наадам эхлэх үеэр энэ ажиллагааг эхлүүлбэл Москва оролцохгүй хэмээн Саакашвили бодсон бололтой. Энэ дэндүү бүдүүлэг тооцоо байсан гэж японы эрдэмтэн хэлсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>