Сонгодог бөхийн тамирчин Назир Манкиев болон Ислам-Бека Альбиев нар олимпийн анхны алтан медаль хүртлээ. Бөхийн 3 төрөлд оросын тамирчид 10 алтан медаль авах зорилт тавьсан юм. Тамирчдын ур чадвар, бэлтгэл сайн байгаа болохоор ийм амжилт гаргана гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэхгүй байна. Афины олимпийн наадмын үеэр бөхийн таимрчид 10 медаль хүртэснээс 5 нь алтан медаль байсан юм. Бээжингийн олимпийн наадамд тэд энэ амжилтаа давтаад зогсохгүй сайжруулах бодолтой байна. Орос улс өнөөгийн байдлаар бөхийн гурван төрөлд дэлхийн хэмжээнд тэргүүлж байна. Багийн бүрэлдэхүүнд олимпийн наадмын аварга 5 хүн, дэлхийн аварга 9 хүн, Европын аварга 5 хүн байна. Ийм амжилт гаргасан багийн бүрэлдэхүүнтэй шигшээ баг цөөхөн юм. Шигшээ багийн хувьд 8-р сарын 14 онцгой өдөр байна. Энэ өдөр сонгомол бөхийн хүнд жингийн барилдаан болно. Хүнд жингийн бөх олимпийн аварга Алексей Мишин, Хасан Бароев, Европын аварга Асланбек Хуштова нар амжилттай барилдана гэж найдаж байна. Хамгийн залуу тамирчин Назир Манкиев болон Ислам-Бек Альбиев нар сонгомол бөхийн түүхэнд олимпийн хамгийн залуу аварга болсон нь санаандгүй хэрэг байлаа. “Энэ ялалт гэнэтийн үйл явдал биш ээ” гэж Орос улсын бөхийн спортын холбооны ерөнхийлөгч, олимпийн аварга Михаил Мамаишвили ярьж байна. «Ислам-Бек сайн барилдаж, алтан медаль хүртэнэ гэдэгт би эргэлзээгүй. Тэр шувтаргад шалгарах хүртлээ ийм итгэлтэй болсон. Тиймээс шувтаргын халз тулаан миний хувьд ёс төдий зүйл байсан. Мэдээж хэрэг миний санаа их зовсон. Огт санаа зовоогүй гэж хэлбэл худлаа. Би их санаа зовж, тэдний төлөө мөргөж байсан гэж М.Мамаишвили хэллээ. Сонгодог бөхийн тамирчдын тэмцээний дараа олимпийн хөтөлбөрөөр эмэгтэйчүүд барилдах ёстой. Оросын эмэгтэй бөхчүүд дөрвөн жинд өрсөлдөх бөгөөд муугүй амжилт гаргана гэж найдаж байна. 2008 оны 4-р сард болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд Оросын эмэгтэйчүүдийн шигшээ баг 3 алтан медаль хүртэж, Европын хүчтэй баг болохоо харуулсан. Мэдээж хэрэг олимпийн наадамд уламжлал ёсоор тэргүүлэх байр суурь эзэлдэг ази, хойд америкийн бөхийн сургуулийн төлөөлөгчидтэй барилдана. Олимпийн хөтөлбөрийг чөлөөт бөхийн тамирчид төгсгөнө. Оросын бөхчүүдийн давуу талд эргэлзэх шалтаг байхгүй. Сүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчид гайхалтай амжилт гаргажээ. Оросын тамирчид 7 жинд өрсөлдөж, 6 алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Олимпийн хивсэн дээр долоон бөх алтын төлөө өрсөлдөнө.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>