Тажикистаны нийслэл Душанбед энэ сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар гүрж-өмнөд осетийн хямарлын бүсийн байдлыг хэлэлцэнэ. ОХУ-ын ерөннийлөгчийн төлөөлөгч Леонид Моисеев манай радио компанид өгсөн жич ярилцлагадаа дурдав. Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс гишүүн нь болох ШХАБ гишүүн орнуудын нутаг дэвсгэрээс гадна болж байгаа үйл явдлын талаар урьд ерөнхий байр суурь боловсруулж байгаагүй юм. Дээд хэмжээний уулзалтаар ийм асуудлыг хэлэлцэх үүд нээгдэж байна. Дэлхийн аль нэг бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх улс төр-дипломат хамтарсан арга хэрэгслийг тодорхойлсон тусгай баримт бичгийг Душанбед болох дээд хэмжээний уулзалтаар батална гэж Моисеев ярьж байна. Дараах хоёр нөхцөл байдалд сонсогчдынхоо анхаарлыг хандуулах бодолтой байна. Нэгдүгээрт гүрж-өмнөд осетийн хямарлын бүст болж байгаа бүхнийг дэлхийн улс орнууд харилцан адилгүй үнэлж байна. АНУ болон түүний НАТО-ийн холбоотнууд Гүржийн талд байна. Энэ өдрүүдэд хямарлын бүст болсон үйл явдалд ШХАБ-ын гишүүн орнууд ч ялгаагүй харилцан адилгүй байр суурьтай байгааг нуух юун. Орос улс иргэдээ хамгаалахын тулд гүржийн халдан түрэмгийллийг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авсан. Оросын энхийг сахиулагчид тэргүүтэй бараг 2000 хүний аминд хүрсэн Пентагоны сургасан Гүржийн цэргүүдийн балмад үйлдлийг Орос улс эрс буруушаасан. Хятад улс одоохондоо “болгоомжтой байр суурьтай” байна. Дээд хэмжээний уулзалт болохын өмнө хугацаа байна. Энэ хугацаанд талууд хөдлөшгүй баримтыг судалж, Гүржийн тал олон улсын эрхийн бүх хэм хэмжээ, зүгээр хүнлэг байх ойлголтыг огоорсон гэдэгт итгэлтэй болно. Бээжинд олимпийн наадам эхэлсэн тэр өдөр Гүржийн тал 100 мянган хүн амтай Өмнөд Осетид халдан түрэмгийлсэн нь дэлхийн хамтын нийгэмлэгийг өдөөн хатгасан хэрэг төдийгүй Олимпийн харти тус улсад ямар ч ач холбогдолгүй хэмээн мэдэгдсэн юм. Саакашвилийн дэглэм Хятадыг өдөөн хатгаж, олон сая Хятад хүний сэтгэлийг доромжиллоо. Гүрж улс “АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буштай урьдчилан тохиролцоогүй бол Өмнөд Осетийн нийслэлд цэргээ оруулж хэзээ ч зүрхлэхгүй байсан” гэж кубын удирдагч асан Фидель Кастро хэлсэн нь гарцаагүй зөв юм. Италийн “Стамп” сонинд гарсан ишлэлийг хэлье. “Клинтон- бага Буш биш, гэхдээ түүний байр суурь эцэг Бушийнхаас ялгагдахгүй хэвээр байсан.” Кавказад хяналт тогтоох эрмэлзлэл нь АНУ-ын гурван ерөнхийлөгчийг нэгтгэж байна”. Сонсогчдынхоо анхаарлыг хандуулахыг хүссэн хоёр дахь нөхцөл байна. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар гүрж-өмнөд осетийн хямарлын бүсийн байдлыг хэлэлцэж, тусгай баримт бичиг батлах гэж байгаа нь энэ байгууллагын гадаад улс төрийн үйл ажиллагаа хүчирхэгжиж, олон улсын тавцанд нэр хүнд нь дээшилж байгааг харуулж байна.

Орчуулагч .Нарангарав

<сонсох>