ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев 8- сарын 12-нд францын ерөнхийлөгч Николя Саркозитай Кремльд яриа хэлэлцээ хийсний дараа ийнхүү мэдэгдэв. Орос улсын прокурорын газар Өмнөд Осетийн энгийн иргэдийг хоморголон устгасан, мөн гүрж-өмнөд осетийн хямарлын бүст оросын энхийг сахиулагчдын амийг хөнөөсөн хэргийг шалгаж эхлээд байна. Прокурорын газар олон улсын баримт бичиг тухайлбал “Бөөнөөр хоморголон устгасныг анхааруулж, шийтгэл ногдуулах тухай” 1948 онд баталсан НҮБ-ын конвенцийн дагуу ажиллана. Өмнөд Осетийн хүн амын олонх нь оросын харьяат байгааг харгалзан Д.Медведев ийм үүрэг ногдуулсан юм. Гүржийн цэрэг 8-р сарын 8-аас 3 хоногийн турш Цхинвали хотод гал нээснээс хойш Өмнөд Осетид энгийн 1600 иргэн, оросын 10 энхийг сахиулагч, 34 мянган хүн дүрвэсэн тоо баримт байна. Өмнөд Осетийн энгийн хүн амыг бөмбөгдөх тушаал өгсөн Гүржийн удирдлагын үйлдлийг хоморголон устгах гэж үзэж болно хэмээн төр, эрхийн холбооны хүрээлэнгийн тэргүүлэх шинжээч Сергей Максимов “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа дурдав. Үүнийг үндэсний эсвэл олон улсын шүүх тодорхойлох боломжтой. Үүнтэй холбогдуулан 21-р зууны олон улсын эрүүгийн хуулийн жишээг тэр иш татав. «Иракийн удирдагч Саддам Хусейн цөөн хүний аминд хүрсэн тул хүмүүсийн хоморголон устгасан гэж үзэж цаазаар авах ял авсан тохиолдол байгаа. 200 хүн цөөн эсвэл олон гэж хэлэх аргагүй. Иракийн үндэсний шүүх ийм шийдвэр гаргасан. Олон улсын шүүх мөн дүрмээр Гүржийн хэргийг шүүхэд зарчмын хязгаарлалт тавина гэж бодохгүй байна». НҮБ-ын конвенцид “үндэстэн, үндэсний цөөнх, арьс өнгө эсвэл шашны бүлгийг бүрэн эсвэл хэсэгчлэн устгахад чиглэсэн үйлдлийг” бөөнөөр хоморголон устгах гэж нэрлэжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд үндсэн хуулиар удирдагч, түшмэд, энгийн иргэд байхаас үл хамааран зохих шийтгэл хүлээх ёстой. Шинжээчдийн үзэж байгаагаар тусдаа зүйл ангиар иргэдийн тухайлбал зэвсэгт мөргөлдөөний бүст байсан хүүхдийн эрхийг хамгаалсан олон улсын хууль тогтоомж хангалттай бий. Шүүхийн өмнө хор хохирол учруулсан буруутай улс орон хариуцагчаар татагдах ёстой. Энэ тохиолдолд Гүржийн бүгд найрамдах улс хариуцагч болно.

Орчуулагч Г.нарангарав

<сонсох>