Белорус, Казахстан, Орос улс, Украин зэрэг ТУХН-ийн хэд хэдэн орон евразийн орон зайд тэргүүлэх үр тариа үйлдвэрлэгчдийн тоонд ордог. Үр тарианы инхэнх хэсгийг экспортолдог учраас дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлд уялдаатай бодлого явуулах боломжтой байна. Цаашид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг тодорхойлсноор хөдөө аж ахуй ялангуяа ерөнхий байгууллагын хүрээнд экспортын бодлогыг нягт зохицуулах боломжтой гэж Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский үзэж байна. Дэлхийн үр тарианы тэргүүлэх үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн “Үр тарианы ОПЕК” байгуулах санаа нь ирээдүйтэй юм. Үнэ тогтоох, худалдааны бодлогын үйл явцыг зохицуулах үндэсний картел байгуулах бодолтой байсан юм. Дараа нь энэ санаа эрс өөрчлөгдсөн гэж Аркадий Злочевский тэмдэглэв. “Энэ санааг эрс өөрчилсөн юм. Үр тарианы нөөц нэлээд эрсдэлтэй байгаа учраас үнэ тогтоох бус дэлхийн үр тарианы тэнцвэрт байдлыг зохицуулах байгууллага шаардлагатай байна” гэж А.Злочевский хэллээ. Эдгээр эрсдлийн улмаас үе үе “савалдаг”. Тухайлбал үнийн өсөлт үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг, үнэ унадаг, дараа нь үйлдвэрлэл буурч, үнэ дахин өсөх хандлагатай байдаг. Дэлхийн үр тарианы тэнцвэрт байдлыг тогтворжуулснаар дэлхийн олон бүс нутгийг хүнсээр найдвартай хангах байдлыг тогтворжуулах ёстой. Үүний тулд ямар нэг байгууллагын хүрээнд өөр хоорондоо тохиролцож, үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг уялдуулах хэрэгслийг боловсруулах хэрэгтэй. Орос улс өнгөрсөн жил 12 сая тонн, Украин 10 сая тонн үр тариа экспортолсон. Оросын үр тарианы холбоны дүнгээр энэ жил дотоодын экспорт 20 сая тонн хүрч магадгүй байна. Украны үр тарианы экспорт ч нэмэгдэж магадгүй байна. Орос улс үр тариагаа хойд Африк, Ойрх Дорнод, Европын орнуудад экспортолно. Иран улс нх хэмжээний үр тариаг Орос улсаас авна. Дэлхийн тэргүүлтх экспортлогчид үйл ажиллагаагаа уялдуулснаар үр тарианы эрэлт, хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа энэ нөхцөлд үнийн эрс хэлбэлзлээс зайлсхийх боломжтой юм. Экспортлогч, импортлогчдын ашиг сонирхолыг харгалзсаны үндсэн дээр энэ салбарт илүү тэнцвэртэй бодлого хэрэгжүүлэх боломжтой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>