Орос улсын эдийн засгийг шинэ технологийн голдрилд хөгжүүлэх сэдэв нь эх орны шинжээчдийн анхаарлын төвд байна. Улс орныг дэлхийн эрчим хүчний нөөцийн зах зээлийн байдлаас хэрхэн хараат бус болгох вэ? Эдийн засгийн салбарын инновацийн хөгжлийн тэргүүн зэргийн арга хэмжээг багтаасан Үндэсний инновацийн системийг бүрдүүлэх шаардлагатай гэж Орчин үеийн хөгжлийн хүрээлэнгийн удирдах дарга Игорь Юргенс ярьж байна. “Сүүлийн жилүүдэд Орос улсын эдийн засаг жилд 7 орчим хувиар өсч байна. 2008 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт 8 хувиас давжээ. ОХУ-ын удирдлага инновацийн бодлогыг илүү идэвхтэй явуулах шаардлагатай гэж үзэж байна. Төр бизнесийн хамтын ажиллагаа дорвитой хувь нэмэр оруулна. Оросын компаниуд төсвийн 6-7 хувийг инновацийн салбарт зарцуулж байгаа ч, амьдралд энэ тоог 50 хувь хүртэл нэмэх шаардлагатай байна. Инновацийн тэсрэлт нь улс орны эдийн засгийн хөгжлийн өндөр хурдыг хадгална. Чухам ямар технологид хөрөнгө оруулалт хийхийг тэргүүлэх шинжээчдийн эртлтийн арга хэрэгслээр шийднэ” гэж И.Юргенс хэллээ.Тухайлбал мэдээлэл-харилцаа холбооны технологийн салбарт Форсайтын аргаар 2 жилд өрсөлдөх чадвартай 76 технологийг тодорхойлсон. Тэргүүлэх 500 эрдэмтний эрэлтээр дэлхийд энэ салбарт өрсөлдөх чадвартай байж болох 76 технологийг тодорхойлсон. Төрөөс байгаа бүхнээ зарж болох 8 технологийг Аюултүйн Зөвлөл хүлээн зөвшөөрчээ. Манай илтгэлд инновацийн системийг бичсэн. Орчин үеийн хөгжлийн хүрээлэн 8-р сарын эцэст Орос улсад Үндэсний иновацийн систем байгуулж, засгийн газарт шилжүүлэх дүн шинжилгээний тайлангаа дуусгахаар төлөвлөж байна. ОХУ-ыг эдийн засгийн хөгжлийн зарчмын шинэ түвшинд гаргах тодорхой арга хэмжээг илтгэлд дурдана. Орос улсын инновацийн хөгжлийг бүтцийн системийн хэлбэрээр танилцуулна. Инновацийг нэвтрүүлэх, бүрдүүлэх зэрэг бүх гинж тухайлбал шинэ санаа төрөхөөс өгсүүлээд инновацийн төслийг санхүүжүүлдэг үнэт цаасны сан хүртлэх тулгуур шинжлэх ухаан, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай жижиг, дунд бизнесийн байгууллага юм. Ойрын ирээдүйд нааштай үр дүн гарах тэргүүн зэргийн арга хэмжээг агуулсан үндэсний инновацийн систем байгуулахын тулд энэ тайланг боловсруулж байна. Юуны түрүүнд түүхий эдийн компанийг инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрэлтийг нэмэгдүүлэх, оросын оюуны бүтээгдэхүүн, технологийг дэлхийн зах зээлд гаргах зэрэг юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>