Оросын соёл, төрт ёсны эртний төв Ярославль хот 1000 жилийн ойгоо 2010 онд тэмдэглэнэ. Баярт бэлтгэх улсын комиссыг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев тэргүүлж буй. Ярославль хот Ижил хэмээх оросын их гүрний хөвөөнд 1010 онд байгуулагдсан, үндэслэн байгуулсан Ярослав цэцэн гүнгийн нэрээр нэрлэжээ. Энэ хот нэг удаа бур хагас жилийн турш оросын нийслэл болж үзжээ. 1612 онд польш-литвийн халдлагын үед ингэжээ. Энд нийт нутгийн зөвлөл хуралдаж, Минин, Пожарский хоёр журамт цэрэг элсүүлсэн нь хэрэг дээрээ Москваг аварчээ. Тэр үед Ярославлийн гол дуган нь Успенскийн дуган байжээ. 1937 онд тэр дуганыг большевикууд нураажээ, одоо дуганыг сэргээж, ой гэхэд бэлэн болгоно. Эртний сум дуган, дэлхийд хамгийн гоё эргийн гайхалтай усан оргилуурыг сэргээхээр Ярославль хотын 1000 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөнд тусгажээ.Ярославль хотын ой юуны өмнө энэ хотынхоны баяр болно гэж тэнд ойдоо хэрхэн бэлтгэж байгааг үзэхээр оросын умард нутгийн Флоренци хот гэж хүмүүс нэрлэдэг энэ хотод очсон Дмитрий Медведев узэж байна. «Бид дурсгалт зүйлийг сэргээх ёстой нь мэдээж. Танайд ийм дурсгалт зүйл олон бий, бусад олон хот зүгээр л атаархах вий. Учир нь Ярославль хот энэ утгаар онцгой. Гэхдээ манай иргэд мянганы ойг мэдрэхээр хийх хэрэгтэй. Зан суртахццны хувьд ч асар их ач холбогдолтой дурсгалт зүйлсийг сэргээхийн сацуу бид хуучин сууцыг янзалж, гудамж замын сүлжээг хөгжүүлж, шинэ байшин барьж байв. Өөрөөр хэлбэл, энэ бүх элемент түүх соёлын дурсгалыг сэргээхээс дутуугүй чухал юм. Оросын ерөнхийлөгчийн ярьсныг Ярославль мужийн захирагч Сергей Вахруков дэмжиж байна. «Бид мянган жилийн ойн талаар шинэ төсөл бэлтгэв. Энд бид 1000 жилийн ой болоход хотынхоны амьдралыг ихээхэн сайжруулах, бид зочдод төдийгүй, юуны өмнө өөрсдөд нь зориулан хотын ойдоо бэлтгэснийг тэд мэдрэхэд анхаарал хандуулав. Иймээс тэд цаашдаа энд аж төрөх юм». Түүний ярьснаар бол, хотод ойгоор 5 шинэ объект ашиглалтад оруулна. Тэдгээрийн дотор эхийн эндэгдлийг 2 дахин, хүүхдийн эндэгдлийг бүтэн хагас дахин бууруулах эмнэлгийн төв байх юм. Д.Медведев Ярославль хотын захирагчтай ярилцахдаа, ойд бэлтгэх, хотыг тохижуулахад нутгийн бизнесменуудийг өргөнөөр оролцуулахыг санал болгов. Хувьсгалаас өмнө худалдаачид өөрсдийн аж төрдөг нутагт дэг журам тогтоохыг үүргээ гэж үздэг байсныг тэр сануулав. «Бизнес эрхлэгчид хотын амьдралд хамаатайгаа мэдэрэх ёстой» гэж Д.Медведев итгэж буй.

<сонсох>