Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Өмнөд Осетийн хүн ардын эсрэг гуржийн цэргийнхний үйлдсэн гэмт хэргийг баримтжуулахыг прокурорын газарт даалгав.Владимир Путин өчигдөр үдэш хойд Осетийн нийслэл Владикавказад очлоо. Өмнөд Осетиос хойд Осетид дүрвэгсэд ирж байгаа юм. Гүржийн цэрэг 8-р сарын 7-ны шөнө хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсын нутагт халдсаны дараа хүн ард дүрвэжээ. Гүржийн цэрэг тус улсын төв Цхинвали хотыг сүйтгэв. Энэ бүс нутгаас одоо 34 мянга гаруй хүн дүрвэж, Гүржийн түрэмгийлэлд 2 мянган хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байна. Олон мянган хүн Цихнвалид нуранга дор урьдын адил байсаар байгаа бөгөөд гүржийн хүчин галлаж байгаагийн улмаас хотоос гарч чадахгүй байна. Тэнд олон улсын зөвшөөрлөөр байсан оросын энхийг сахиулагчдаас 10 гаруй хун амь үрэгдэж, 150 гаруй орос цэрэг шархаджээ.Энэ бүхэн нь гүржийн цэргийнхний үйлдлийг ихэнх оросын иргэд байдаг энгийн хүн ардын эсрэг үйлдсэн илэрхий гэмт хэрэг гэж хэлэх үндэс өглөө. Иймэрхүү гэмт хэргийг баримтжуулахыг Владимир Путин санал болгов. «Би тийм зарлиг гаргах нь мэдээж. Учир нь прокурорын газар энэ бүх хэргийн учрыг олох ёстой. Тэнд үйлдсэн бүх хэргийг маш нарийн баримтуулж, улмаар уг хэргийг үйлдсэн тодорхой этгээдүүдтэй эрүүгийн хариуцлага тооцтол маш нарийн задлан шинжлэх ёстой гэж Дмитрий Медведев хэллээ. Цхинвалийг сүйтгэж, хун ардыг олноор нь хөнөөх тушаал өгсөн этгээдүүдийг шийтгэх олон улсын шүүх бий болгохыг Оросын хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Владимир Лукин санал болгов. «Миний үгийг олон хун зөвшөөрнө гэж итгэж буй. Тэгээд ч би энэ бүх асуудлыг дорвитой эрхлэхийг хүний эрх хамгаалдаг олон улсын бүх байгууллага, Европын зөвлөл, Европын зөвлөлийн хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгчид уриалж байна гэж Владимир Лукин тэмдэглэлээ. Өмнөд Осетид болж байгаа хэрэг явдлын талаар Орос Улс энхийг сахиулагчийн хувьд хариуцлага хүлээхийг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ч мэдэгдлээ. Энхийг сахиулах тухай хэлэлцээр зөрчигдөх явдлыг Орос Улс гаргуулахгуй. Орос улсын нэр төр, түүний иргэдийн нэр төрийг хамгаалах нь Москвагийн зорилт гэж сайд мэдэгдлээ. Бүс нутагт энх тайван тогтоох ажиллагаа үргэлжилнэ, энэ нь оросын үндсэн хуульд нийцэж буй. Өмнөд Осетид энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг АНУ, Европын холбоо, дэлхийн хамтын нийгэмлэгийн бусад гишүүн, Франц, Германи Улсад Сергей Лукин уриаллаа.

<сонсох>