Оросын урд хилд Хойд Осетид дүрвэгсдийг хүлээж авах төв байгуулав. Гүржийн байнгын ангиуд Гүржийн бүрэлдүүнд байдаг хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улс – Өмнөд Осетийн энгийн хүн ардын эсрэг байлдаж буй нутгаас тэнд дүрвэгсэд ирж байна. Орос мэрэгжилтнүүд шархагдагсдад тусалж, өлсгөлөн хүмүүсийг хооллоход бэлэн байгаа газарт очих зам руу гүржийн цэргийнхэн их буугаар хараалан галлаж, дүрвэгсдийн очих замыг хааж байна. Үүний улмаас өмнөд Осетиос Хойд Осети руу одоогоор шархадсан цөөн хүнийг л явуулж байна. Гэтэл байлдаан болж буй бүсэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хоёр мянга гаруй хүн байгаа тухай мэдээ байна. Дэд бүтцийн бүх байгууллагыг гүржийн тал бөмбөгджээ. Олон зуун хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшид байшингийн подвальд гүржийн мэргэн буудагчдын галаас хоол усгүй нуугдсаар хоёр хонож байна. Тэднийг одоогоор аюулгүй газарт нүүлгэх боломжгүй байна, иймээс Өмнөд Осети руу илгээх хүмүүнлэгийн тусламжийн цувааг Оросын нутагт байгуулж байна. Гэхдээ энэ нь Өмнөд Осетийн цэргийн ангиуд оросын энхийг сахиулагчдын дэмжлэгтэйгээр хүмүүнлэгийн аюулгүй зам бий болгосоны дараа л тийшээ явах боломжтой болох юм. Тийм зам нээгдмэгц Оросын онц байдлын яамны мэрэгжилтнүүд ажиллана. Эмч нар, шуурхай бүлгийнхэн, эмнэлгийнхэн өмнөд Осетийн дүрвэгсдэд анхны тусламж үзүүлэхэд бэлэн байгааг Онц байдлын дэд сайд Александар Чуприян тэмдэглэлээ. «Дүрвэгсдэд туслахыг чухамхуу онц байдлын яамныханд Оросын засгийн газар даалгасан юм. Бид байдлыг дээд зэргээр шуурхай дүгнэн, шийдвэр гаргаж буй. Бидний зорилт туйлын энхийн. Бид энэ дүрвэгсдийг хүлээж авч, төвхнүүлэн, энэ зорилгоор юуны өмнө эмнэлгийн тусламж үзүүлнэ. Бид эмнэлгийн үйлчилгээ бүрэн үзүүлнэ гэж Оросын онц байдлын яамны төлөөлөгч тэмдэглэлээ. Тухайлбал, хөдөлгөөнт эмнэлгийг нисэх онгоцоор хүргэнэ. Энэ төвийн мэрэгжилтнүүд Хятад, Пакистан, бусад хэдэн оронд газар хөдлөхөд нэрвэгдсэн хүмүүст анхны тусламж үзүүлж байлаа. Тбилисийн эрх баригчид хүйс тэмтрэх, газар нутгийг нь хуйхлах бодлогыг хэрэг дээрээ явуулж буй Өмнөд Осетийн ард түмэнд тэд туслахад бэлэн байна. Одоогоор эмнэлгийг Оросын нутагт байгуулж буй. Гэхдээ байлдаан болж буй нутагт шархагдагсдын тоо 4 мянга орчим байгаа нь нотлогдвол энэ эмнэлгийг Өмнөд Осетийн нутагт аваачихыг хэдийнэ зарлав. Маш олон хүнд сэтгэл санааны тусламж шаардлагатай, учир нь тэд төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүсээ алдаад байна. Бүр бүтэн хагас мянган хүн амь үрэгдсэн гэж байна. Тэдний дотор гол төлөв хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа юм.

<сонсох>