Гүржийн цэрэг пүрэв гаригийн шөнө хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд найрамдах улс Өмнөд Осетийн нутагт халдаж, нийслэл Цхинвали хот руу тухайлбал бөөнөөр галлах «Град» төхөөргөөр галласан билээ. Хотын ихээхэн хэсэг сүйдэв. Өмнөд Осетийн бусад олон суурин ч ихэд нэрвэгдэв. Энгийн хүн ч олноор амь үрэгдснийг мэдээлж байна. Гүрж — өмнөд осетийн мөргөлдөөний бүсэд Гүржийн тал хараалан буудсан оросын энхийг сахиулагчдаас ч амь үрэгджээ. Чухамхуу иймээс оросын удирдлага хойд кавказийн цэргийн тойргийн 58-р армийн ангиудыг оросын энхийг сахиулагчдад туслуулахаар илгээхээр шийдвэрлэжээ. Тэд энхийг сахиулагчдын хариуцах бүсэд аливаа галыг ширүүн дарах даалгавар авлаа. Одоо энэ армийн анги Цхинвалийн дүүрэгт байрладаг оросын энхийг сахиулагчдын хуаранд ороод байна. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Николай Макаров нартай уулзахдаа бий болсон байдлыг ийн тодорхойлов. «Манай энхийг сахиулагчид, тэдний харьаяны ангиуд одоо гүржийн талыг энх тайванд хүргэх ажиллагаа явуулж байна. Хүн амыг хамгаалах хариуцлага ч тэдэнд ногдов. Одоо бид энэ бүх ажлыг хийж байна». Түүнээс гадна оросын энхийг сахиулагчид хүлээн зөвшөөрөгдөөгүй улсын нийслэлээс энгийн хүн ардыг илүү аюулгүй газарт нүүлгэх даалгавартай юм. Ингэснээр урьд оросын паспорттай болсон Өмнөд Осетийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж олгох тухай ерөнхийлөгч Дмитрий Медведевийн даалгаврыг биелүүлж байна. Оросын Онц байдлын яам Өмнөд Осетийн дүрвэгсдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийн хоёр цуваа хэдийн явуулаад байна. Харин ОХУ-ын бүрэлдүүнд байдаг Хойд Осетийн бугд найрамдах улсад Гүрж Улсын ямар ч шалтгаангүй түрэмгийлэлд нэрвэгдсэн дүрвэгсдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр хөдөлгөөнт эмнэлгийг нисэх онгцоор хүргэжээ. Ер нь Орос Улс бусад соёлт орны адил хүнд байдалд орсон иргэдийнхээ хувь заяаг гаргуунд нь орхисонгүй.

<сонсох>