Владивостокт 9-р сарын 13-19-нд болох “Меридианы Тихого” баримтад киноны олон улсын 6-р кино наадмын хөтөлбөрт Виталий Манскийн “Үүр цайх, нар жаргах” далай ламын тухай кино багтжээ. Энэ жил тус наадамд олон баримтат кино үзүүлнэ. Үзэгчдэд 9 кино үзүүлэхээр бэлдсэн. Наадмын зохион байгуулагчдын хэлснээр урлаг, улс төрийн зүтгэлтнүүдийн түүх өгүүлсэн кино хийсэн байв. Тухайлбал Хятадын хувцас зохион бүтээгч Ма Кэ, оросын зураач Олег Кулик, Кубын баатар, коммунист хувьсгалын баатар Че Гевара болон бусад хүмүүсийн тухай түүхийг өгүүлжээ. Нэрд гарсан найруулагч Виталий Манскийн “Үүр цайх, нар жаргах” баримтад кино наадмын хөтөлбөрт онцгой байр суурь эзэлж байна. Дэлхийн олон орны олон сая хүний анхаарлын төвд байдаг энэ хүнийг ойлгож, мэдрэхэд тус болох үүднээс энэ киног хиийсэн гэж зохиогчид нь ярьж байна. Киног хийхиийн өмнө найруулагч Далай ламын тухай бүх киног үзсэн байна. Энэ агуу хүнийг ойроос авсан ганц ч кино байхгүй болохыг хараад гайхсан. Улс төрийн шинжтэй, түүхэн, намтарын сэдэвтэй олон кино байв. Далай ламтай танилцсан нь энэ киноны тулах цэг нь болсон юм. “Үүр цайх, нар жаргах” кино 72 минут үргэлжлэх бөгөөд 2 хэсгээс бүрддэг байна. Эхний хэсэг нь Далай ламын өргөөнд өнгөрүүлсэн хэсгийг харуулсан. Үүрээр 3 цагт ажлын өдөр эхлэхээс далай ламын нойрсох хүртэл үйл явцыг харуулдаг. Киноны баг өглөөний дасгал, өргөөний гудамжаар зугаалах, мөргөл, бясалгал хийж байгааг нь авсан байна. Дараа нь далай лам хэвлэлийнхэн, мөргөлчидтэй уулзаж байгаа хэсгийг авсан. Тэр өдөр орос, монголын мөргөлчдөд сургаал айлдаж байв. Өдрийн адагт амрах үедээ ертөнцийн бүтэц, хүний байр суурь, орчин цагийн нийгэмд шашны байр суурийн талаар зэрэг албан бус яриа өрнүүлж байв. Киноны 2 дахь хэсэгт Энэтхэгээс Хятадын нутгаар дайран Орос очих замын тэмдэглэлийг өгүүлдэг. Аялалын явцад зохиогчид замд гарахын өмнө орой нь Далай ламтай ярьснаа дурсдаг. Оросын баримтат кнноны нэрд гарсан найруулагчдын нэг нь Виталий Манский юм. Түүний кино олон улсын 200 гаруй кино наадамд оролцож, 30 гаруй шагнал хүртжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>