Бээжинд жингээ үзсэний дараа шодолт болов. Альберт Селимовт хамгийн хамгийн айхтар учраа таарав. 57 кг-ын жинд тоглодог орос тамирчин бүр эхний тоглолтод 2007 оны дэлхийн дэд аварга, Украины Василий Ломаченкотай хүч үзнэ. Селимов өнгөрсөн жил Чикагод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд украин боксчныг 16:11-ээр дийлсэн юм. Бээжинд орос боксчид онцгой байдалтай байна. Орос Улс бүх 11 жинд тоглох ганц орон. Бээжингийн рингт Орос боксын түүхэнд хамгийн хүчтэй гэмээр боксчид гарна гэж мэрэгжилтнүүд үнэлж байна. Орос боксчдын ерөнхий дасгалжуулагч Александр Лебзяк тамирчдынхаа амжилтад 100 хувь итгэлтэй байна. «Манай шигшээ дээд ангиллын баг, манайхан дэлхийн шилдэг багийн цолоо бататгах ёстой». Боксчид шигшээ багтаа 6 медаль авчрахаар төлөвлөж байна гэж Александр Лебзяк ярьж байна. «Медалийн 3 нь алт, хоёр нь мөнгө, нэг нь хүрэл байх юм. Гэхдээ олимпиад гэж юу болохыг та мэдэх хойно, маш хэцүү… Би айгаагүй, гэхдээ шүүгч нар шудрага шүүгээсэй. Бид байдаг чадлаараа ялахыг хичээнэ. Манай залуусын бэлтгэл гуйцэд ханасан, бид багийн дунгээр ч тэргүүн байрын төлөө тэмцэх болно». 75 кг-ын жингийн дэлхийн хошой аварга Матвей Коробов, 57 кг-ын дэлхийн одоогийн аварга Альберт Селимов нар олимпийн наадмын шагнал авах хамгийн их боломжтой. Үлдсэн жингүүдэд ч оросууд 7-8 медаль авах боломжтой юм. 60 кг-ын жинд тоглодог Алексей Тищенкогоос олимпийн хоёр дахь медаль хүлээж байна. Британийн Фрэнки Гэвин жин нь таараагүйн улмаас тэмцээнээс хасагдсаны дараа орос боксчин энэ жинд алтын төлөө өрсөлдөх гол хүн боллоо. Ер нь Тищенко эхнээсээ л зөвхөн ялах бодолтой байсан. «Би ганц л бодолтой. Ямар ч тэмцээн байсан ялгаагүй, би зөвхөн ялахын төлөө л үзнэ. Эхний байрыг зүй ёсоор эзлэхийг хичээнэ гэж Алексей Тищенко ярьж байна. Боксын тэмцээн өнөөдөр гараагаа авна. Финалын тоглолт олимпийн сүүлчийн өдрүүдэд, 8-р сарын 23,24-нд болно. Оросууд финалд баталгаатай орж таарна.

<сонсох>