Тэр хийн винтов буугаар Катарина Эммоне гэдэг чех эмэгтэйтэй шургуу тэмцэлдэн, ялигүй хожигдож, мөнгөн медаль хүртлээ.«Би эхний байранд ороогүй ч гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун байна. Финалд би сайн буудсан, гэсэн ч Катарина Эммонег хожиж чадсангүй. Би их хичээсэн, гэхдээ тэр бараг алдаагүй буудсан» гэж Любовь Галкина тэмцээний дараа ярилаа. Любовь Галкина дөрвөн жилийн өмнө Афинд тэмцэлдсэн шигээ Бээжингийн наадмыг эхлүүлэв. Тэр үед тэр бас л эхний, мөн мөнгөн медалийг Оросын шигшээ багт авчирч байж билээ. «Харин өнөөдрийн тоглолтоо би түрүүчийн Олимпийн наадмыг шууд давтсан хэрэг гэж хэлмээргүй байна» гэж Любовь Галкина ярьж байна. «Туруучийн наадамтай жишвэл тэнд би алт авч чадаагүй, мөнгөн медаль авсан. Харин би Бээжинд мөнгөн медалийн амжилтаа хамгааллаа, учир нь миний бүхий л оролдлого нэг л үр дүнтэй байв. Түвэгтэй байсан эсэхийг хэлэхэд хэцүү байна. Гараагаа эхлэхэд өөртөйгөө, өрсөлдөгчтэйгээ тэмцэх болдог. Гэхдээ өрсөлдөгчдийнхөө хэр буудаж байгааг анхаарахгүй байхыг боддог. Бусад маань яаж байгааг харахгүй байж, сэтгэлийн хөдөлгөөнөө дарж дөнгөх нь гол юм. Толгойдоо элдвийг бодолгүй, бодлоо өөр юманд сариулахгүй байхыг хичээдэг. Учир нь яг онож буудахыг хичээх нь гол байдаг».Тийм чухал финалын тэмцээнд сэтгэл хөдлөл л олон зүйлийг шийддэг нь мэдээж. Галкины сэтгэл дэндүү их хөдөлсөн гэвэл буруу болно. Харин чех бүсгүй жинхэнэ олимпийн гэмээр тайван байсан нь гойд анхаарал татав. Тэмцээний эхний гурван байранд орсон Катарина Эммоне, Любовь Галкина, Снежана Пейчич гэдэг хорват бүсгүй хүндэтгэлийн тавцанд эзлэх байраа урьдаас тодорхойлсон мэт нэрс нь дүнгийн протоколд өглөөний дасгалын дунгээр бичигджээ.Любовь Галкины хувьд Бээжингийн олимпийн наадам хараахан дуусаагүй. Тэр бас нэг тэмцээнд орж, Афинд авсан алтан медалиа бататгахыг оролдох юм.

<сонсох>