Орос тамирчид олимпийн медалийн төлөө тэмцэлд орох гэж байна. Зуны олимпийн 29-р наадмын уралдаан тэмцээн маргааш Бээжинд эхэлнэ. Энэ өдөр долоон багц медалийн төлөө тэмцэлдэх юм. Бээжингийн олимпийн анхны медалийг багтаа буучид авчрах юм. Буудлага нь Оросын хувьд олимпийн хамгийн амжилттай төрлийн нэгд тооцогддог уламжлалтай. Түүний дээр Бээжинд алдартай буудагчид очив. Тэдний дотор олимпийн дөрвөн аварга байна.Уралдааны эхний өдөр эмэгтэйчүүд хийн винтов бууны тэмцээнд орно. Энд Афины олимпийн аварга Любовь Галкина, олимпид анх орж байгаа Ольга Десятская нар чадвараа харуулах ёстой. Хийн пистолет бууны тэмцээнд эрэгтэйчүүд тэмцэлдэнэ. 2004 оны олимпийн аварга Михаил Неструев, 20 настай Леонид Екимов нар «аравт» онохыг оросын хөгжөөн дэмжигчид хүлээж байна. Идэрчүүдийн дэлхийн болон Европын аварга Екимов томчуудын тэмцээнд ч нэг бус удаа шалгарсан, иймээс Бээжинд итгэлтэй тоглох төлөвтэй байна. Ер нь олимпийн эхний өдрүүдэд Оросын шигшээ баг буудлагын тэмцээнээс гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль авна байх гэж хүлээж байна. «Бид санаж бодсондоо хүрэх төдийгүй, байнгын өрсөлдөгч хятадуудаас давахыг хүсч байна» гэж Оросын буудлагын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Олег Лапкин ярьж байна. «Манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль авах зорилтыг бид тавьсан. Гэхдээ энэ нь хэр бүтэх нь маргааш, нөгөөдөр мэдэгдэнэ. Тийм том тэмцээнд тамирчны гол өрсөлдөгч нь тэр өөрөө байдаг. Тэр өөрийгөө ялж чадвал өндөр үр дүнд хүрч, бусад тамирчныг ялж чадна». Бямба гаригт туялзуур жадны тэмцээний эхний багц медалийн төлөө тэмцэлдэнэ. Эмэгтэй сэлэмчид тэмцээнд орно. Энэ төрөлд Орос Улсыг гурван тамирчин – дэлхийн болон европын аварга шалгаруулах тэмцээний олон удаагийн шагналт Елена Нечаева, Екатерина Дьяченко, Софья Великая нар төлөөлнө. Европын аварга шалгаруулах сүүлчийн тэмцээнд итгэлтэй ялсан 23 настай Софья Великая Бээжинд амжилтаа давтана байх гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Унадаг дугуйн тамирчид ч медалийн төлөө тэмцэлдэнэ. Хотын олимпийн наадмын замд эрэгтэйчүүдийн засмал замын бүлгийн уралдаан болно. Оросын багийг Денис Меньшов, Владимир Карпец нар хошуучилна гэж үзэж байна.

<сонсох>