Орос, Белорус, Казахстан улс 2010 оны төгсгөлд бараа таваарыг хилээр чөлөөтэй нэвтрүүлэх Гаалийн Холбоонд нэгдэнэ. Эдгээр гурван орны бараа эргэлтийн хэмжээ тогтвортой өсч байгаа бөгөөд Гаалийн холбоо байгуулснаар энд оролцогчдод эдийн засгийн хувьд ашигтай юм. Нийт дүнгээр 12 мянга гаруй нэр төрлийн бараа таваарыг гаалийн нэгдсэн тарифт оруулна. Душанбед өнгөрсөн оны 10-р сард болсон Евразийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хуралдааны үеэр гурван орны төрийн тэргүүн нар 2007-2010 онд Гаалийн хоблоо байгуулах төлөвлөгөөг баталсан юм. Гаалийн холбоо ажиллах нөхцлийг бүрдүүлсэн хэд хэдэн гэрээнд 2008 оны эхэнд гарын үсэг зурсан. Орос улсын холбооны гаалийн албадын мэргэжилтнүүд хууль эрхийн бааз суурийг бэлтгэхэд шууд оролцож байна гэж Орос улсын Холбооны Гаалийн холбооны удирдах газрын ТУХН-ийн оролцогч орнуудтай хамтран ажиллах хэлтсийн дарга Валерий Хлебодаров ярилаа. «Гаалийн Холбоо ямар ашигтай вэ? “Гаалийн холбоо” ойлголтоос үүдээд хоёр болон хэд хэдэн гаалийн нутаг дэвсгэрийг нэг гаалийн нутаг дэвсгэрээр сольж, худалдааг зохицуулах бусад арга хэмжээ болон татварыг тус холбоонд багтсан бүх нутаг дэвсгэрийн хооронд хийх бараг бүх худалдааны харилцааг өөрчилнө. Беларусь, Казахстан, ОХУ Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хүрээнд Гаалийн холбоог байгуулах багц баримт бичиг баталж, барааг чөлөөтэй нэвтрүүлэх ёстой юм» гэж В.Хлебодаров хэллээ.Гарын үсэг зурсан гэрээ нь гааль-тарифын нэгдсэн зохицуулалт, гадагш гаргах гаалийн татвар, бараа таваар үйлдвэрлэгч орныг тодорхойлох нэгдсэн дүрэмд хамаатай юм. Улс орнууд техникийн зохицуулалтын салбарт уялдаатай бодлого хэрэгжүүлэх, ариун цэврийн арга хэмжээ авахаар тохиролцжээ. Гаалийн Холбоо тус гурван оронд дэмпингийн эсрэг, нөхөн төлбөрийн хамгаалах нэгдсэн арга хэмжээг гуравдагч оронд авч хэрэгжүүлэх боломж олгож байна. Эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулснаар давхар зориулалттай бүтээгдэхүүн, стратегийн түүхий эд зэргийг дамлан худалдах, дахин экспортлоход найдвартай хаалт тавина. Яваандаа евразийн эдийн засгийн нийгэмлэгийн бусад орон тус холбооны гишүүн нь болох боломжтой учраас Гаалийн Холбоонд гайхалтай ирээдүй бий. Орос, Белорус, Казахстан зэрэг улсаас гадна Тажикистан, Узбекистан, Киргиз зэрэг улс Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт багтдаг. Молдав, Украин, Армен зэрэг улс тус нийгэмлэгт ажиглагчийн статустай юм. Гурван орон Гаалийн Холбоо байгуулсан нь анхны алхам юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>