Энэ мультимедиа порталд зочилсон хүн янз бүрийн хэлбэрээр хүргэх шуурхай мэдээллийг гурван хэлээр хүлээж авна. “Оросын дуу хоолой” радиогийн сэтгүүлчдийн баг Бээжинд болох олимпийн 29 дэх наадмыг хамгийн өргөн хүрээнд дамжуулахад бэлэн байна. 109 сая сонсогчтой манай радио компани Орос улсад төдийгүй гадаадад мэдээллийн хамгийн нэр хүндтэй, мэргэжлийн эх сурвалжийн нэг юм. Манай радиогийн эфирээр 8-р сарын 8-24-нд дэлхийн 160 гаруй орны сонсогчдод 38 хэлээр шуурхай мэдээ хүргэнэ. Үүнээс гадна “Оросын дуу хоолой” радиогийн гар утасны мессеж портал ажиллаж байна. Сонсогч бүр, мөн интернет сайтын хэрэглэгчид тэмцээний үр дүн бүхий мессеж мэдээллийг захиалах боломжтой. “Оросын дуу хоолой” радиогийн интернет порталд олимпийн хамгийн онцлог үйл явдал, дээд амжилт, олимпийн хөдөлгөөний түүх зэргийн талаарх мэдээллийг тавина гэж “Оросын дуу хоолой” радиогийн нэгдүгээр орлогч дарга Андрей Давыденко мэдэгдэв. «Бид уламжлал ёороор Олимпийн наадмыг дамжуулах бөгөөд интернет хэрэглэгч, сонсогчидоо найдвартай, сонирхолтой мэдээлэл хүргэхийг эрмэлзэж байна. Энэ удаа дэлхийн янз бүрийн өнцөг буланд байгаа спорт сонирхогчиддоо бид бэлэг барьж байна. “Оросын дуу хоолой” радиогийн интернет порталд орос, англи, хятад гурван хэлээр олимпийн тусгай буланг график, дүрс бичлэг, дуу болон текст мэдээлэл зэрэг янз бүрийн мультимедиа хэлбэрээр байрлуулна. Ийм өргөн сэдвийг хамарсан, янз бүрийн хэлбэрийн төсөл нь олимпийн наадмын үйл явцыг илүү өргөн хүрээнд, тод, дэлгэрэнгүй хүргэнэ гэдэгт найдаж байна. Бээжинд болох олимпийн наадмын үеэр манай нэвтрүүлгийг сонсож, олимпийн наадмын хамгийн чухал үйл явдалтай танилцах бол манай порталыг ашиглахыг бид урьж байна гэд А.Давыденко хэллээ. Олимпийн хөдөлгөөний үзэл санаа нь “Оросын дуу хоолой” радиогийн зорилттой давхцаж байна гэж Андрей Давыденко тэмдэглэв. Ард түмний хоорондын найрамдал, хүмүүнлэгийн үзэл санаанд тулгуурлаж байгаа энэ зарчмууд манай радио компаний үйл ажиллагааны мөн чанар билээ. Дэлхийн янз бүрийн орны оршин суугчдын хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлэх, найрамдалын гүүр барих нь “Оросын дуу хоолой” радиогийн гол зорилт юм. Энэ зорилт олимпизм болон олон улсын мэдээлэл солилцооны үзэл санаанд их нийцэж байна гэж “Оросын дуу хоолой” радиогийн нэгдүгээр орлогч дарга Андрей Давыденко мэдэгдэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>