ОХУ-ын засгийн газрын тэргүүлэгчид «Терроризмтай тэмцэх» улсын зорилтот шинэ хөтөлбөрийг хэлэлцлээ. Ерөнхий сайд В.Путин уг хөтөлбөрийг танилцуулахдаа, энэ хөтөлбөр 2007 онд хэрэгжүүлж дууссан урьдын хөтелбөрийн үргэлжлэл гэлээ. Хийж гүйцэтгэсэн ажлын дүн, шинэ хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг тэр ийн үнэллээ. «Бид терроризмтай тэмцэх олон түвшин бүхий системийг бүрэн бүтэн байлгахын тулд их зүйл хийсэн. Нууц байдалд байсан террористууд, тэдний толгойлогчдод дорвитой цохилт өгсөн. Гэхдээ аюул байсаар байгааг ойлгох хэрэгтэй. Энэ аюул маш ноцтой. Энэ ажилд нэг л зүйлийг эрхэмлэх нь улсын ч, нийгмийн ч, иргэн бүрийн ч аюулгүй байдлыг дээшлуулэх явдал юм. Террористуудын аливаа үйлдлийг хойшид ч хатуу таслан зогсоох ёстой. Гэхдээ ингэхийн тулд бусад салбарын адил, терроризмтай тэмцдэг хууль хяналтын байгууллагуудын эд материал, техникийн баазыг бэхжүүлэх хэрэгтэй. Үүнтэй холбогдуулж терроризм, хэт даврах үзэлтэй холбоотой гэмт хэргийг урьдчилан сэргийлж, сэрэмжлэхэд дорвитой анхаарах болно гэлээ. Энэ зорилгоор, бас «Террортой тэмцэх нь» шинэ хөтөлбөрийг санхүүжүүлэхэд улсаас олон арван тэрбум доллар нэмж гаргахыг Владимир Путин тэмдэглэлээ. Тэр бас ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевээр гарын үсэг зуруулах энэ хүрээний олон улсын хэлэлцээрийг хэлэлцэхийг засгийн газрын тэргүүлэгч гишүүдэд санал болгов. Терроризмтай тэмцэх талаар хуралдаанаас дэвшуулсэн зорилт үнэхээр тулгамдсан ач холбогдолтой юм. Учир нь террорист, хэт даврагч байгууллагууд Оросын нутагт гэмт ажиллагаа үйлдэх төлөвлөгөөгөө орхихгүй байгаа тухай мэдээ Оросын хууль хяналтын байгууллагуудад байна. Ялангуяа 2014 оны өвлийн Олимпийн наадам Сочид болохын өмнө ийм байдалтай байна. Тэр тусмаа Бээжинд Олимпийн наадам нээгдэхээс хэдхэн өдрийн өмнө уйгарын салан тусгаарлагсад Хятадын Шинжаанд террор үйлдсэн гунигт жишээ бидний нүдний өмнө бэлхэн байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>