Олимпийн наадамд оролцох Орос улсын албан ёсны төлөөлөгчид даваа гаригт Бээжинд хүрэлцэн ирэв. Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Леонид Тягачевийн мэдэгдсэнээр тамирчид 80-аас багагүй медаль авна гэжээ. Бээжин хотод оросын 300 орчим тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс хүрэлцэн ирлээ. Тус улсын олимпийн багт 847 хүн багтсан байна. Оросын шигшээ баг хамгийн сүрлэг багуудын нэг юм. Олонх тамирчин Бээжин хотын цаг уурын онцлог, цагийн бүстэй төстэй оновчтой нөхцөл бүрдсэн Алс Дорнод, Сибирьт төгсгөлийн бэлтгэлээ базааж байна. Хурд, хүч нь ид жагссан олимпийн тамирчид уралдаан тэмцээнд хүчээ шавхахад бэлэн байна. Оросын шигшээ баг бэлтгэлээ сайн базаасан гэж Леонид Тягачев мэдэгдэж байна. «Олимпийн наадам их хүнд, гэхдээ оросын тамирчид үүнийг давж чадна. Бид шаардлагатай бүхнийг хийсэн, одоо тамирчин, дасгалжуулагч, мэдээж хэрэг бурхан тэнгэрээс бүх зүйл шалтгаална. Багийн дүнгээр Оросын шигшээ багийн гол өрсөлдөгч АНУ, Хятадын баг байна. Оросын тамирчид дор хаяж эхний гурван байрт орох нь чухал байна гэж Леонид Тягачев хэлэв.Манай баг олимпийн наадамд зохих ёсоор оролцоно гэдэгт итгэлтэй байна. Бид олимпийн аваргуудын нэрийг залшгүй дуудуулна. Олимпийн наадамд оролцож байгаа 80 гаруй тамирчин “алт”, “мөнгө”, “хүрэл” медаль хүртэнэ. Засгийн газар, ерөнхийлөгч олимпийн наадамд оролцох тамирчидад онцгой анхаарал хандуулсан болохоор улс орны хувьд чухал үйл явдал болж байна.Орос улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Леонид Тягачевийн байр суурьтай Төрийн Думын биеийн тамир, соёл, спортын хорооны дарга, уран гулгалтын спортын олимпийн аварга Антон Сихарулизе санал нэг байна: «Тамирчид олон медаль авна гэж бид найдаж байна. Алтан медаль олныг авна. Оросын тамирчдаас Олимийн олон баатар төрнө. Тиймээс бид олимпийн наадам эхлэхийг тэсч ядан хүлээж байна. Олимпийн наадам бол Спортын урлагийн венец юм. Олимпийн аварга бол спортын оргилд хүрсэн гэж хэлж болно. Олон тамирчин бэлэн байна. Олон хүн бие сэтгэлийн хувьд бэлэн байгаа. Би ганцхан тайван байхыг хүсэх байна. Бусдыг бол тэд чадна» гэж Антон Сихарулизе хэллээ.Оросын олимпийн наадамд оролцох тамирчид даваа гаригт Бээжин хотноо анх удаа бэлтгэл хийнэ. Орос улсын үндэсний олимпийн хорооны ерөнхилйгчийн хэвлэлийн төлөөлөгч Дарья Червоненко “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа Хятад улс олимпийн наадмыг маш өндөр түвшинд зохион явуулахаар бэлтгэсэн гэжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>