АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Пентагоны тэргүүн авцалдаагүй мэдэгдэл хийж дэлхий ертөнцийг гайхшруулж байна. Орос, Хятад улс цэрэг армиа шинэчлэх арга хэмжээ авахад америкийн стратеги боловсруулагчид түгших болов. Ноён Гейтс Орос, БНХАУ –аас АНУ-д аюул заналхийлж байна хэмээн шүүмжлэхээ яагаад зогсохгүй байна. Хэд хэдэн асуулт тавьяа. АНУ-ыг “дэлхийн харгис цагдаа” гэж нэрлэдэгийг ноён Гейтс мэдэхгүй гэж үү? АНУ дэлхий дахинаа аюул занал учруулаагүй гэж үү? НҮБ-ын Ауюлгүйн Зөвлөлийн шийдвэрийг үл хайхран дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орон, тусгаар тогтносон улсын эсрэг халдан түрэмгийлээгүй гэж үү? Хөгжин цэцэглэж байсан Югославын хот тосгоныг одоо Ирак, Афганистыг бөмбөгдөж байгаа улс АНУ биш гэж үү? АНУ цэргийн хүчиндээ түшиглэн ашиг хонжоо олох хүсэлдээ хөтлөгдөн дэлхий ертөнцийг дангаараа ноёрхох нэг туйлт ертөнцийг цогцлуулахыг оролдож байгаа биш гэж үү? Тэгээд ч ямар ч орны цэрэг армим сайжирч, байлдааны техник, зэвсэгт хүчнээ шинэчлэх ёсгүй гэж үү? Эсвэл Пентагон энэ талаар боддоггүй, цэрэг арми нь өнгөрсөн зууны 90-ээд оны байдлаараа хэвээр байх ёстой гэж үзэж байна уу? Орос, Хятад улс АНУ-ын нэгэн адил НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн юм. Тэд АНУ-ын нэгэн адил цөмийн зэвсэгтэй билээ. Эдгээр гурван том дэлхийн гүрэн дэлхий ертөнцөд энх тайван, тогтвортой байдал тогтоох үүргээ өөр өөрөөр ухаарч байна. Орос, Хятад улс шинэ аюул заналтай тэмцэхэд хувь нэмрээ оруулж, бусад орны дотоод хэрэгт үл оролцохын зэрэгцээ хэнд ч заналхийлээгүй байна. АНУ ийм байр суурьтай хэмээн хэлэх аргагүй. Тус улсын өнөөгийн засаг захиргааны явуулж байгаа гадаад бодлогыг америкчүүд өөрсдөө шүүмжилж байгаа нь Америкийн янз бүрийн хотд явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулж байна. Хятад улсын Ардын чөлөөлөх арми үүсгэн байгуулагдсаны 81 жилийн өмнөхөн Пентагоны тэргүүн хятад, оросын эсрэг ээлжит мэдэгдэл хийв. БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Лян Гуанле энэ үйл явдлыг тохиолдуулан Бээжинд болсон арга хэмжээнд мэдэгдэхдээ, Хятадын арми ямагт энхийн хөгжлийн замаар замнаж, батлан хамгаалахын шинжтэй бие даасан энх тайван гадаад бодлогыг дэмжинэ. Хятад улсын арми хэзээ ч манлайлж, өргөжихийг эрмэлзэхгүй бөгөөд бусад оронд цэргийн аюул занал учруулахгүй гэж тэр онцлон тэмдэглэв. Энхийн шинжтэй гадаад бодлого хэрэгжүүлж байгаагаа Москва дээд түвшинд нэг бус удаа илэрхийлсэн байгаа. Харин АНУ-ын Батлан хамгаалах сайд Гейтс ийм агуулгатай мэдэгдэл хийвэл хоосон сонсдох биз ээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>