2008 оны олимпийн наадмын янз бүрийн арга хэмжээ тухайлбал Бээжингийн олимпийн наадмын нээлт, хаалтын 30 мянга гаруй тасалбар өнөөгийн байдлаар борложээ. Оросын тамирчид Олимпийн наадамд амжилттай оролцоно гэдэгт хөгжөөн дэмжигчид итгэлтэй байна. Тамирчин амжилт гаргах эсэх нь хөгжөөн дэмжигчдээс хамаарах нь олонтаа. Цэнгэлдэх хүрээлэнд тэнгэрийн улсын хөгжөөн дэмжигчид голдуу байх тул тэднийг давж хашгирч чадахгүй л болов уу. Гэхдээ манай хөгжөөн дэмжигчид оросын шигшээ багийг сэтгэл санаагаар дэмжих нөхцлийг бүрдүүлж чадна. Тасалбар борлогдсон байдлаар оросын дуртай спортыг жагсааж болохоор байна гэж ОХУ-д зуны олимпийн наадмын тасалбар борлуулах тусгай эрх авсан “Олимпийн понарама” компанийн захирал Александр Ратнер ярьж байна. «Теннис, спортын болон уран сайхны гимнастикийн тэмцээний тасалбар их эрэлттэй байгаа. Мөн тоглоомын төрлийн спорт сагсан бөмбөг, волейболын шувтаргын тоглолтуудын тасалбар их эрэлттэй байна. Манай залуус хэр сэлэхийг үзэх хүсэлтэй хүн олон байна. Харамсалтай нь энэ төрлийн спортын тасалбар их цөөхөн байгаа. Оросын эмэгтэй, эрэгтэй шигшээ баг хөл бөмбөгийн тэмцээнд оролцохгүй ч, энэ спортыг сонирхож буй хүмүүс олон байна». Бээжинд очиж байгаа хөгжөөн дэмжигч бүрийг эмнэлгийн даатгалд хамруулж, Хятадад байх онцлогийн талаарх мэдээлэл өгч байгаа. Москвагаас хоёр ээлжээр ниснэ. Эхний ээлжийн хөгжөөн дэмжигчид 8-р сарын 6-7-нд Орос улсын нийслэлээс нисч 8-р сарын 16-18-нд буцаж ирнэ. Наадмын төгсгөлийн шатанд олимпийн тамирчдыг дэмжих хөгжөөн дэмжигчдийн хоёр дахь хэсэг н 8-р сарын 15-аас Москвагаас ниснэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>