Аялал жуулчлал, спорт, залуучдуудын асуудал эрхэлсэн сайд Виталий Мутко үүнийг батлав. Олимпийн наадамд орох эрхээ хасуулсан оросын хөнгөн атлетикчдийн нэр хүндийг оросын тал бүх талаар хамгаална гэж тэр хэлэв. «Олимпийн наадмын үеэр сэргээш хэрэглэсэн тохиолдол гарвал, бидэнд ийм аргаар олсон медаль хэрэггүй, Орос улсыг шившигт хутгах ёсгүй гэж Виталйи Мутко тэмдэглэв. Өнөөдөр энэ их чухал. Наадамд оролцох эрхээ хасуулсан тамирчид буруутай болох нь тогтоогдоогүй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хууль эрхийн дэмжлэг үзүүлэх, нэр хүндийг нь хамгаалахын тулд бид чадах бүхнээ хийнэ” гэж Виталий Мутко тэмдэглэв. Олимпийн наадам эхэлхээс долоо хоногийн өмнө Оросын хөнгөн атлетикийн шигшээ багийнханд хүнд цохилт болов. Хөнгөн атлетикийн олон улсын холбоо таван тамирчин, мөн олимпийн багт төдий л чухал биш 2 тамирчны тэмцээнд орох эрхийг хасчээ. 2007оны 4-р сард тамирчдаас авсан ДНК-ийн сорил хяналтын сорилтой давхацахгүй байгаа учраас тэмцээнд оролцох эрхийг хасах шалтгаан болжээ. “Роспорт” сэргээштэй тэмцэх албаны дарга Александр Деревоедовын ярьснаар: «2007 оны 4-р сард авсан ДНК-ийн сорил тамирчдаас авсан сорилтой давхацахгүй байсан. Сорилыг сольсон эсвэл ямар шатанд хуурамч сорил тавьсан эсэх тухай өнөөдөр ярьж болохоор байна». Мэдэгдэхүйц хохирол учраад байна. Хөнгөн атлетикийн 5 тамирчны дор хаяж 3 нь олимпийн шагналт байранд шалгарах магадлалтай байсан юм. Энэ улиралд 800 болон 1500 метрийн зайн гүйлтэд түрүүлсэн шилдэг тамирчин юм. Энэ сорилыг хэн, хэзээ сольж болохыг тэд ойлгохгүй байна. «Сэргээштэй тэмцэх албаны офицерүүд сорил өгөх үед, түүнийг баглахад хараа салгадаггүй. Тэд энэ сорилыг ямар учраас сольсон, жил хагасан дараа энэ талаар мэдэгдэж байгаа нь ойлгомжгүй байна. Олимпийн наадамд биднийг оролцуулахгүйн тулд энэ бүхнийг хийсэн» гэж Елена Соболева үзэж байна. Сэргээш хэрэглэсэн хэмээн буруутгаагүй. Сэргээшийн хяналтад алдаа гарсныг бараг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Эрүүгийн хуулинд бүх сэжгийг сэжиглэгдэгчийн талд тайлбарладаг. Харин ямар нэг мөрдөн шалгалт хийгээгүй. Ийм шударга бус үйлдэлд сэтгэл гонсойж байгаа ч, Олимпийн найдвар тасраагүй гэж Оросын хөнгөн атлетикийн шигшээ багийн дасгалжуулагч Валентин Маслаков хэлж байна. «Бидэнд медаль авчрах хангалттай олон тамирчнаа бид алдлаа. Хэсэгтээ алдсан ч, хаа нэгтээ гарцаагүй олох ёстой” гэж Валентин Маслаков үзэж байна.Оросын шигшээ баг энэ үймээн Бээжинд болох олимпийн наадамд ялалт байгуулахад нөлөөлөхгүй гэж найдаж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>