Foto http://www.adjaratv.geИрис нэрээр Орос улсыг төлөөлөн тэмцээнд оролцож байгаа 19 настай дуучин анхнаасаа тэмцээний шилдэг дуучдын тоонд багтаж байлаа. Жүжиглэх урлаг, гал цогтой байдлаараа тэрээр үзэгчдийг өөртөө татжээ. Түүний жаз-шансоны хэлбэрийн дуу нь үзэгчид, шүүгчдийн сэтгэлд хүрсэн байна. Шүүгчдээс 352 баллын оноо авсан Гүржийн “Жоржиа” хамтлагаас 5 оноо дутуу авсан тул тэрээр хоёрдугаар байрт оржээ. Жүжигчний амьдралд авч байгаа бүх дүн харьцангуй зүйл. Миний хувьд цаашид ажиллах түлхэц болж байна. “Болор давалгаа” шагналыг эхний гурван байрын нэгд шалгарсан Италийн дуучин Александро Ристори авлаа. Балтын тэнгис орчмын амралт сувилалын Юрмала хотод энэ уралдааныг нэрд гарсан хөгжмийн шилдэг хоёр зохиолч Игорь Крутой, Латвийн хөгжмийн зохиолч Раймонд Паулс нар урьд байгаагүй амжилттай зохион байгууллаа. 14 орны 17 уран бүтээлч уралдаанд оролцсон бөгөөд шагналын сан 140 мянган доллар байв. Үүнээс гадна “Аллагийн алтан од” тусгай шагнал болон 50 мянган долларыг наадмын бурхан хэмээн өргөмжилсөн Алла Пугачева гардуулав. Оросын эстрадийн нэрд гарсан дуучны ярьснаар энэ удаагийн уралдаанд их авьяаслаг залуус оролцож байгаа болохоор тэрээр сэтгэлээ барьж чадалгүй Киргизийн дуучин Омар, Белорусын дуучин Иван Вобищевич нарт шагнал гардуулсан байна. Украин, Армени, Латвийн дуучид тусгай шагнал хүртжээ. “Шинэ давалгаа” наадамд залуу уран бүтээлчид хоорондоо өрсөлдөх нь чухал биш байлаа. Наадам оросын шоу-бизнесийн асар том багт наадам болон хувирсан юм. Нэрд гарсан олон хүн нэгэн зэрэг тайзнаа гараагүй удсан байна. Тэд шилдэг дуунуудаа толилуулж, хамтлагуудтай хамт шинэ дуу хүргэж байв. Тухайлбал Испанийн дуурийн нэрд гарсан дуучин Монтсеррат Кабалье Николай Басковтай Юрмалад мөн хамтран дууллаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>