Наадам эхлэхээс долоо хоногийн өмнө АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим тус улсын хүний эрх, шашны эрх чөлөө, мөн Мьянма, Суданы байдлыг өөрчлөхөд энэ арга хэмжээг далимдуулахыг уриалжээ.Конгрессын гишүүд хөдөлж буй галт тэргэнд амжиж суухыг оролдсон бололтой. Хятадын бодлого америкийн ардчиллын хэм хэмжүүрт үл нийцэж байгаа учраас Бээжинд болж байгаа олимпийн наадмыг эсэргүүцэхийг уриалсан гурван хэлбэрийн тогтоол ердөө хэдхэн мөч үйлчилсэн билээ. Батлан хамгаалахын гадаад бодлогын асуудал эрхэлсэн Зөвлөлийн гишүүн Владимир Аверчев байр сууриа илэрхийлэхдээ: «Одоо ардчилсан намынхан Конгрессыг хянаж байна. Тус нам уламжлал ёсоор ардчилал, эрх чөлөөний зэрэг үзэл суртлын сэдвийг чухалчилдаг байсан. Конгрессын ардчилсан намын гишүүд намар болон сонгуулийн өмнөхөн улс төрийн байр сууриа хүчирхэгжүүлэхийн тулд одоо олонх байгаа хүчээ бүрэн, идэвхтэй ашиглана. Олимпийн наадмын сэдвгийг ч ашиглана». Дэлхий нийт Бээжингийн бодлогод сэтгэл дундуур байгааг харуулахын тулд Олимпийн наадамд оролцохоос татгалзахыг америкийн хүний эрхийг хамгаалах байгууллага Бүгд найрамдах намын гишүүн Жорж Буш уриалсан энэ үед конгрессын ардчилсан намынхны хятадын эсрэг ажиллагаа давхцаж байна. АНУ-ын ерөнхийлөгч өдөөн хатгасан энэ уриалгаас зайгаа барьж, олимпийн наадам улс төрийн бус спортын арга хэмжээ болохыг мэдэгдсэн юм. Наадмын нээлтэд төр засгийн тэргүүн 100 хүн оролцох нь тодорхой байна. Тухайлбал Орос улсын ерөнхий сайд В.Путин оролцоно. Төвдийн талаар Хятад улсын баримталж буй бодлого өөрчлөгдсөн тул урилгыг хүлээн авсан хэмээн хэдэн сарын өмнө мэдэгдсэн хүмүүс Бээжинд хүрэлцэн ирэхээ баталлаа. Олимпийн наадамтай холбоотойгоор улс төрийн дарамт үзүүлэх оролдлого нь анхнаасаа зохисгүй болохыг дахин баталлаа. Хавар оргил үедээ хүрсэн Төвдөд болсон үйл явдалтай холбоотой Хятадын эсрэг кампанит ажил замхарч байна. Гэсэн ч бие даасан улсын төрийн тэргүүний оролцоогүй энэ үйл явдлыг хормойг зуурсаар л байна. Чехийн ерөнхий сайд Мирек Тополанек Олимпийн наадамд очихоор болсноо мэдэгдэхээр сэтгүүлчдийн өмнө гарч ирэхдээ пижакны энгэрт Төвдийг Хятадын бүрэлдэхүүнээс гаргахыг дэмжсэн тэмдэгтэй гарч ирсэн байна. Олимпийн наадамд оролцохоор Бээжинд очихоор төлөвлөж байгаа тамирчин, хөгжөөн дэмжигчдэд энэ зохисгүй үлгэр дууриалал боллоо.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>