Олон улсын хөнгөн атлетикийн холбоо оросын тэргүүлэх тамирчин Елена Соболева, Татьяна Томашев, Юлия, Фоменко, Дарья Пищальников, Гульфия Ханафеева, Ольга Егорова, Светлана Черкасов нарын Бээжинд болох Олимпийн наадам зэрэг тус холбооны ивээлд болох бүх тэмцээн уралдаанд оролцох эрхийг түр хаслаа. Эдгээр тамирчдын ДНК 2007 онд авсан сэргээшийн сорилын шинжилгээний дүнтэй давхцаагүй байна. Тэднийг сэргээш хэрэглэсэн гэж шууд буруутгаагүй. Бээжинд болох олимпийн наадамд эдгээр тамирчин гарцаагүй шагналт байрын төлөө өрсөлдөх тул Олон улсын хөнгөн атлетикийн холбоо энэ шалтгаанаар тамирчдыг тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хаслаа. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо ийм шийдвэр гаргасанд гайхаж байна гэж Оросын хөнгөн атлетикийн шигшээ багийн дасгалжуулагч Валентин Маслков ярьж байна. Оросын хөнгөн атлетикийн шигшээ баг Бээжинд болох олимпийн наадмаас шагнал авна хэмээн найдаж байсан болохоор тамирчин Соболева, Пищальников нарт энэ шийдвэр хүнд тусч байна. Өнөөгийн байдлаар 800, 1500 метрийн гүйлтийн зайг туулсан хугацаагаар дэлхийн жагсаалтыг тэргүүлж байна. Хоёрдугаарт зээрэнцэг шидэлтийн амжилт орж байна. Томашева гүйлтийн зайг туулсан хугацаагаар Соболевийн дараа орж байгаа. Оросын Олимпийн хорооны сэргээшийн эсрэг хорооны тэргүүн Николай Дурманов Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. «Удахгүй болох олимпийн наадамд гарамгай амжилт үзүүлэх тамирчдын тухай өгүүлж байна. Үүнтэй холбоотой олон асуулт урган гарч байна. Нэгдүгээрт үнэн хэрэгтээ юу тохиолдсон, тусгай мөрдөн шалгалт хийх үү? Өнгөрсөн жилийн сорилын дүн ямар учраас олимпийн наадам эхлэхээс долоо хоногийн өмнө эргэлзээ төрүүлэх болов. Энэ асуудлыг Орос улсын олимпийн хороотой 3, 5 эсвэл 6-р сард шийдэх боломжгүй байсан гэж үү? Хэмээн Николай Дурманов асууж байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо 2008 оны олимпийн наадам эхлэхийн өмнө үүнээс өөр зүйл бодож олж чадсангүй. Хоёр жилийн өмнөх үйл явдлыг сөхөн хэлэлцэнэ гэдэг соёлтой алхам биш хэмээн Бүх оросын хөнгөн атлетикийн тэргүүн Валентин Балахничев үзэж байна. Орос улсад Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос энэ асуудлаар дэлгэрэнгүй тайлбар хүсч байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>