Foto http://www.ami-tass.ruЗочдыг Москва хотын улаан талбайд угтлаа. Энэ арга хэмжээнд оролцсон манай сурвалжлагчийн сурвалжлагыг та бүхний анхааралд хүргэе. Бүх тив дэлхийн соёл, олон нийтийн хөдөлгөөний зүтгэлтнүүд, хүүхдийн уран бүтээлийн хамтлаг танилцуулах арга хэмжээнд оролцлоо. Оросын нэрд гарсан хөгжимчин, удирдаач Владимир Спиваковын нэрэмжит сангийн тэтгэлэгт оюутнууд баярын концертыг нээв. “Евровидение” хүүхдийн олон улсын уралдаанд түрүүлсэн хүүхдүүд уран бүтээлээ толилууллаа. Залуус хэр авьяаслаг, амьдралын баяр баясгалантай болохыг үзэгчид харж, хүүхэд, насанд хүрэгчдийн хувьд энэ форум жинхэнэ баяр боллоо. Бээжинд болох олимпийн наадмын хүрээнд хүлээцтэй, дэлхийн олимпийн үзэл баримтлалыг хүүхдүүдэд таниулах зорилготой форум Бээжинд болох олимпийн наадмын хүрээнд болно. Шинжлэх ухаан, соёл, боловсрол гэсэн гурван үндсэн шалгуурт тулгуурлан сонгосон дэлхийн бүх орны хүүхдүүд энэ форумд оролцоно. Форумын гүйцэтгэх захирлаар томилсон Оросын олимпийн хорооны Спортын мэдээллийн агентлагийн ерөнхий захирал Алексей Тверитин ЮНЕСКО-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Марсио Барбос, мөн ЮНЕСКО-д суугаа ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Владимир Каламанов нарын мэндчилгээг форумд оролцогчдод уншиж, танилцуулав. «Улс бүрийн хувьд олимпийн аварга бол бахархал, хүч, амжилтын бэлэгдэл байдаг. Хүүхэд бүрийн хувьд олимпийн аварга гэдэг хүндэт баатар нь байдаг. Олон хүүхэд, сурагчид алхам тутамдаа тэднийг үлгэрлэн дууриадаг. Бид Олимпийн аваргуудын талаар илүү ихийг мэдэх боломжийг хүүхдүүд олгох үүрэгтэй. Энэ хөтөлбөрт ЮНЕСКО их үүрэг гүйцэтгэнэ. Шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарт улс орнуудыг нэгтгэдэг энэ байгууллага “Олимпийн найрамдал” дэлхийн хүүхдийн форумын хөтөлбөрийг санал болгох боломжтой. Энэ хөтөлбөр үр нөлөөтэй хэрэгжинэ гэж найдаж байна.» Бээжин хотод 8-р сарын 7-25-нд болох тус форумд олимпийн хөдөлгөөнд оролцогч ихэнх орны 10-16 хүртлэх насны 4 мянга орчим хүүхэд оролцоно. Энэ жил форумыг анх удаа зохион байгуулж байгаа учраас хөтөлбөр илүү зугаа цэнгээний шинжтэй байна. Олимпийн хөдөлгөөнд оролцогч бараг бүх орны хүүхэд форумд оролцоно. 18 хоногийн турш тэд концерт үзэж, зугаа цэнгээний арга хэмжээ, спорт тоглоом, шинжлэх ухаан, соёлын зүтгэлтнүүд, олимпийн аваргуудтай уулзана. Ирэх жилээс Оросын шилдэг сурагчийг сонгон шалгаруулна. Сочи хотод 8-р сард бүс нутаг бүрээс 80 нийт 600 орчим сурагч цуглана. Эдгээр сурагчаас 2010 онд Канадын Ванкувер хотод болох Олимпийн наадамд очих шилдэг 20 хүүхдийг сонгон шалгаруулна. Өнөө үед янз бүрийн ард түмэн, соёл, үе үеийнхнийг нэгтгэж буй цорын ганц төсөл “Олимпийн найрамдал” дэлхийн хүүхэд-залуучуудын форум юм. Орос улсын Олимпийн хорооны ерөнхийлөгчийн зөвлөх Олимпийн наадмын олон удаагийн аварга Дмитрий Волков форумын бүх оролцогчдод баяр хүргэв. Түүний хэлснээр хүүхдүүд өөрсдийн гэсэн Олимпийн наадамтай болж, түүнд оролцох бүрэн эрхтэй байх шаардлагатай байна. «Хүүхэд ахуйгаас олимпийн аваргыг бэлтгэдэг. “Юниолимп” олимпийн хүүхэд-залуучуудын хөдөлгөөн өнөөдөр Улаанталбайгаас дэлхийн аянаа эхэлж байна. Орос улс залуучуудын энэ хөдөлгөөнийг санаачилсан юм. “Олимпийн наадам” форум Бээжин хотод дуусахгүй. Учир нь “Юниолимп” хөдөлгөөнийг зогсоох аргагүй юм. Үе тэнгийнхэндээ үлгэр дууриалал болох шилдгийн шилдэгийг тодорхойлохын тулд бүх тив, дэлхийн хүүхдүүд тэмцэээн уралдаанд оролцож, ойлгомжтой дүрмээр сонгон шалгаруулах ёстой». Бээжинд болох форумын үеэр дэлхийн бүх орны хүүхдүүд дэлхийн ард түмэн, тэдний соёл, олимпийн түүх, олимпийн үнэт зүйлийн талаар илүү мэдлэгтэй болж, янз бүрийн мэргэжил эзэмшиж, янз бүрийн тэмцээн уралдаанд хүч самбаагаа сорих бөгөөд мэдээж хэрэг багт наадам болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>