2008 оны олимпийн наадмыг улс төржүүлэх оролдлогыг Бээжин буруушааж байна. БНХАУ-ын Гадаад хэргийн төлөөлөгч Лю Цянчао Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Улс төрийн аливаа асуудлыг Олимпийн наадамтай холбох энэ алхам үр дүнгүй болох талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам пүрэв гаригт түншүүддээ хариу мэдэгдэл хийхэд хүрлээ. Ерөнхийлөгч Ж.Буш Бээжингийн Олимпийн наадамд оролцоходоо Хятад улсад хүний эрхийн байдал ямар байгаа талаар олон нийтэд мэдэгдэхийг уриалсан тогтоолыг Төлөөлөгчдийн танхимын 419 хүн дэмжиж, нэг хүн эсэргүүцжээ. Америкийн ерөнхийлөгч Хятад улсад айлчлахдаа тус улсын эрх баригчдаас Төвд, Шиньжаанд очих зөвшөөрөл авах хэрэгтэй гэж конгрессын гишүүд үзэж байна. Цагаан ордны төрийн тэргүүн улс төрийн шалтгаанаар хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзах хэсгийг тогтоолд оруулжээ. Ерөнхийлөгч Олимпийн наадамд оролцож амжих эсэх талаар тогтоолыг боловсруулсан гишүүд дуугүй байна. Энэ баримт бичгийг батлах зорилго нь спортоос дэндүү хол болох нь илэрхий юм. Энэ цэвэр улс төр юм. БНХАУ-ын Гадаад хэргийн төлөөлөгч Лю Цяньчао Бээжинд хийсэн хэвлэлийн бага хурал дээр 2008 оны Олимпийн наадмыг улс төржүүлэх АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын оролдлогыг буруушааж, Бээжингийн эсрэг байр суурьтай улс төрчдийн үйл ажиллагааг таслан зогсоохыг АНУ-ын эрх баригчидад уриалав. Энэ мэт үйлдэл нь олимпийн үзэл санааг алдагдуулж байгааг Бээжин нэг бус удаа мэдэгдсэн юм. Олимпийн наадмаас улс төрийн маргаан бус спортын шударга тэмцэл, янз бүрийн тив дэлхийн төлөөлөгчидтэй шууд харилцахыг хүсдэг. Ирэх долоо хоногт Бээжинд нээгдэх Олимпийн наадам амжилттай болж өнгөрнө гэдэгт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Цечи, ерөнхийлөгч Ж.Буш нар итгэлтэй байгаагаа Вашингтонд ярилцахдаа илэрхийлсэн юм. 2008 оны Бээжингийн зуны олимпийн наадам амжилттай болж өнгөрөхийг хүсэхгүй байгаа хүмүүс АНУ-д байна. Тэдний үзэж байгаагаар АНУ-ын стратегийн аюултай өрсөлөдөгч тус улсад дахин дайрахын тулд Олимпийн наадмыг ашиглах бодолтой хүмүүс ч байна.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>