Душанбед болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт энэ байгууллагын ажиглагч орнуудтай хамтын ажиллагаагаа урагшлуулахад түлхэц болно. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиев ийнхүү мэдэгдэв. Олон улсын нөлөө бүхий байгууллага болсон ШХАБ-д өнөөгийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг 6 гишүүн орон багтдаг. ШХАБ-ын үйл ажиллагаанд Энэтхэг, Пакистан, Иран, Монгол Улс зэрэг ажиглагч орнууд идэвхтэй оролцож байна. Душанбе хотод 7-р сарын 25-нд болсон ШХАБ-ын гишүүн орны Гадаад хэргийн сайд нарын Зөвлөлийн хуралдааны үеэр ажиглагч орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал асуудлыг хэлэлцэв. 8-р сарын 28-нд болох дээд хэмжээний уулзалтад ажиглагч орнуудын төрийн тэргүүн нарыг урьж оролцуулна. Энэ уулзалтаар ШХАБ-ын гишүүн ажиглагч орнууд ерөнхий байр сууриа танилцуулж, бүх чиглэлээр үр бүтээлтэй хамтран ажиллана. Тухайлбал улс төр, аюулгүй байдал, эрчим хүч, экологи, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт бүрэн хамтран ажиллах хамтын ажиллагааны хувилбарыг хэлэлцэнэ. Ийм хэлбэрийн санал нь ажиглагч орнуудыг энэ байгууллагатай хамтран ажиллах эрмэлзлэлийг хангах ёстой гэж ШХАБ үзэж байна. ШХАБ-ын үйл аж:иллагааны хүрээг өргөжүүлж, сонирхогч талуудыг гишүүн орнуудтай хамтран ажиллахад татан оролцуулах, “яриа хэлэлцээний түншүүд” шинэ статусыг зохион байгуулна. Душанбе хотод 8-р сарын 28-нд нээгдэх ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын Зөвлөлийн хуралдааны үеэр ШХАБ-тай яриа хэлэлцээ хийх түншийн статусын тухай баримт бичигт гарын үсэг зурна. Энэ алхам ШХАБ-ын зарчимыг дэмжиж байгаа бүс нутгийн болон олон улсын байгууллагын орнуудтай хамтран ажиллах байгууллагыг өргөжүүлэх үндсэн зорилготой юм. Тухайлбал АСЕАН зэрэг бүс нутгийн томоохон байгууллагатай хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан байгаа. ШХАБ-ын гишүүн Орос, Хятад зэрэг хэд хэдэн гишүүн орон АСЕАН-ны яриа хэлэлцээний түнш юм. Өргөн хүрээтэй бүс нутагт олон улсын тогтвортой байдлыг бэхжүүлэх, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа бүс нутгийн энэ хоёр том байгууллагын хамтын ажиллагаа нь НҮБ-ын дүрэм, олон улсын эрхийн үндсэн дээр бүх нийтийн энх тайвныг бэхжүүлэхэд нөлөөлж байна. Олон улсын терроризм зэрэг шинэ аюул заналын эсрэг тэмцэхэд ШХАБ-ын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Шиньжаан, дундад Ази, Кавказад олон улсын терроризмтай тэмцэхэд ШХАБ жинтэй хувь нэмэр оруулж байна. ШХАБ-ын терроризмтай тэмцэх бүс нутгийн төв өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Иран, Пакистан, Энэтхэгийн хэт даврагчдийн талаар мэдээлэл дамжуулна. ШХАБ-ын яриа хэлэлцээнийн түнш орнуудын зэрэгцээ энэ байгууллага, “ажиглагчийн” орнуудтай хамтран ажиллах боломжтой. Энд цорын ганц хязгаарлалт байна. Ажиглагч орнуудын тоо гишүүн орнуудынхаас илүү байх ёсгүй. Энэ бүхэн ШХАБ-ын нөлөө, бусад байгууллага улс оронтой олон талын харилцаа хөгжиж байгааг илтгэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>