Foto http://www.eda-life.ruБио түлшийн эрэлт өсч байгаа тул хүнсний хямрал улам хурцдаж магадгүй хэмээн НҮБ-ын шинжээчид анхааруулж байна. Үүний зэрэгцээ оросын эрдэмтдийн үзэж байгаагаар Орос улс хүнсний зах зээлд хор хохирол учруулалгүй био түлшний үйлдвэрлэлийн өөр хувилбар санал болгох боломжтой юм. Био түлшийг орлуулах эх үүсвэрийн хамгийн ирээдүйтэй төрөл хэмээн нэрлэж байна. Эндээс биоэтанол, метанол зэрэг биотүлш үйлдвэрлэхтэй холбоотой технологийн хөгжил үүсч байна. Био түлшний эрэлт нэмэгдэж байгаа болохоор үйлдвэрлэгчид үр тариаг био түлшинд ашиглахад хүрж байна. Үүний улмаас дэлхийн хүнсний аюулгүй байдлыг алдагдаж байна хэмээн олон шинжээчид үзэж байгаа юм. Үүний зэрэгцээ асуудлын хүрээ улам өргөжиж магадгүй байна. Үүний эргэн тойронд хэтэрхий олон таамаг эргэлдэх болсон гэж Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский үзэж байна. «Тухайлбал хүнсний болон био түлшийн зах зээлд ижил эх үүсвэр ашигладаг тул энэ зах зээл хоорондоо зөрчилдөж байна. Үнэн хэрэгтээ тийм биш юм. Энэ зөрчлийг орон нутгийн шинжтэй гэж хэлж болно. Европт урьд буудай, арвай тарьж байсан талбайд бага хэмжээний үр тариа тариалж байгаа юм. Америкт биоэтанол гаргаж авдаг эрдэнэ шишийг дотоодын зах зээлд биоэтанолын хаягдал болох эрдэнэ шишийн шаараар бүрэн орлуулах боломжтой. Тиймээс дээрх зах зээл хоорондоо зөрчилдөхгүй. Өнгөрсөн улиралд үнэ эрс өөр шалтгаанаар өссөн тэр үед био түлшийн зах зээл ихээхэн хувь нэмэр оруулсан юм». Орос улсад био түлш үйлдвэрлэх шинэ технологи хөгжүүүлэх нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний байдлыг муутгахгүй бөгөөд эсрэгээр энэ салбарыг хөгжүүлэхэд түлхэц болно гэж Москвад болсон “дугуй ширээний уулзалтын” үеэр тэмдэглэв. Учир нь Орос улсад био түлш үйлдвэрлэхэд устахгүй, нөхөгддөг материал байгаа юм. Энэ нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн хаягдал юм. Орос улс энэ эх үүсвэрээр АНУ, баруун европоос давуу талтай. Тэгэхлээр оросын шинжээчдийн баталснаар Орос улс хүнсний зах зээлд хор хохирол учруулалгүй био түлшний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх боломжтой юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>