Foto http://uacustom.netОрос, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг 6 орныг нэгтгэдэг тус нийгэмлэг хуучин зөвлөлтийн орон зайд 2000 оноос амжилттай ажиллаж байгаа юм. Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Таир Мансуров “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Тус нэгдлийн орон зайд чөлөөт ухдалдааны бүс байгуулсны ачаар бараа эргэлт нэлээд нэмэгдсэн юм. Бараа эргэлтийн хэмжээ 2002 онд 29 тэрбум доллар байсан бол 2007 онд 102 тэрбум долларт хүрлээ. Бараа эргэлтийн хэмжээ ийнхүү нэмэгдсэнээр Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн орнууд ойрын гурван жил Гаалийн холбоо байгуулах тухай шийдэвр гаргасан гэж Таир Мансуров үзэж байна. Энэ чухал алхамын давуу талын талаар маргах аргагүй гэж Таир Мансуров үзэж байна. Олон улсын хууль эрхийн талбарт Гаалийн холбоо гэдэг юуны түрүүнд гаалийн нэгдсэн нутаг дэвсгэр, нэгдсэн гадаад хил, гаалийн нэгдсэн татвар зэрэг юм хэмээн Таир Мансуров ярилаа. Төрийн тэргүүн нарын тодорхойлсноор Гаалийн холбоог энэ хугацаанд байгуулж, 69 баримт бичгийг бэлтгэх хэрэгтэй. Гаалийн холбооны дээд байгууллага Улс хоорондны зөвлөл эдгээр баримт бичгийг батлах ёстой. Эдгээр баримт бичиг тус холбооны хууль эрхийн тулгуур болох ёстой. Улс хоорондын гаалийн шалган нэвтрүүлэх цэгийг татан буулгана. Гаалийн холбооны нутаг дэвсгэрт зорчиход ямар ч бараа таваарыг хил дээр гаалийн шалгалтанд орох ёстой юм. Өнөөгийн байдлаар манай оронд 12 мянга гаруй төрлийн бараа таваар тээвэрлэн оруулж байна. Бараа бүтээгдэхүүн бүрт тухайлбал хий, нефтийн тухайд улс орон бүр худалдааны өөр өөр татвар ноогдуулдаг. Тиймээс бүлэг бараа бүтээгдэхүүн бүрт гаалийн нэгдсэн татвар ноогдуулах нь Гаалийн холбоо байгуулах гол зорилт юм. Таир Мансуровын хэлснээр Гаалийн холбоо Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн бүх орон зайд худалдаа хийх нөхцлийг нэлээд сайжруулж байна. Өнөөгийн байдлаар эдийн засгийн хөгжил, хууль тогтоомжийн бааз суурийн хувьд Орос, Белорус, Казахстан зэрэг 3 улс ийнхүү нэгдэхэд бэлэн байна. Дараа нь Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс байна. Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн Гаалийн холбоо нь Европын Холбооны холбогдох бүтэцтэй ижил төстэй байна гэж Таир Мансуров хэллээ. Европын Холбоо 50 гаруй жил интеграцчлалын янз бүрийн шатыг даван туулсан. Европын Холбоо нүүрс, гангаас эхэлж чөлөөт худалдааны бүс, гаалийн холбоо, эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулсан юм. Тэгэхлээр бидэнд сайхан үлгэр дууриалал болж байна гэж Таир Мансуров хэллээ. Бид Европын Холбооны эерэг болгоныг шингээж, давуу, сул талаа харгалзан урагш ахина. Гаалийн холбооны механизмыг 2010 онд нэвтрүүлснээр хамтарсан бизнес, худалдаа эрхэлдэг бүх хүнд асар их хөнгөлөлт болно гэж Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>